ОХУ-д хүнсний барааны борлуулалт хоёр дахин нэмэгдлээ | News.MN

ОХУ-д хүнсний барааны борлуулалт хоёр дахин нэмэгдлээ

ОХУ-д хүнсний барааны борлуулалт хоёр дахин нэмэгдлээ

ОХУ-д хүнсний барааны борлуулалт хоёр дахин нэмэгдлээ

Оросын бөөний худалдааны сүлжээ, хүнсний барааны хүргэлтийн үйлчилгээний өгч байгаа мэдээллээр хүнсний барааны борлуулалт сүүлийн өдрүүдэд хоёр дахин нэмэгджээ хэмээн санхүүгийн мэдээллийн РБК сонин мэдээллээ.

Хүнсний бараа хүргэлтийн "Сбермаркет" компанийн мэдээгээр гуравдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд гуравдугаар сарын 11-тэй харьцуулахад оросууд хоёр дахин их хүнс худалдан авсан байна. “Хэдийгээр амралтын өдрүүдэд хүнсний барааны борлуулалт өсдөг ч энэ удаад коронавирус нөлөөлж байна” хэмээн "Сбермаркет" төлөөлөгч хэлжээ. Ялангуяа Москва, Санкт-Петербург, Екатеринбург хотуудад борлуулалт 55 өсчээ. Гурвалжин будаа, гоймон, лаазалсан бүтээгдэхүүний захиалга бараг 79 хувиар нэмэгджээ.

"Пятерочка", "Перекресток", "Карусель" зэрэг хүнсний сүлжээ дэлгүүрийг эзэмшдэг X5 Retail Group-ийн мэдээлснээр онлайн захиалга нэмэгдэж, сүлжээ дэлгүүрүүдэд бараа татан авалт эрчимжжээ.

Хүнсний барааны "Магнит" сүлжээ дэлгүүрүүдэд удаан хугацаанд хадгалж болох барааны борлуулалт нэмэгдсэн гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж