Коронавирусээс сэргийлэх, тэмцэх ажил 1920-иод онд баталсан Халдварт өвчинтэй тэмцэх удирдамжийн дагуу явагдаж байгаа ч үр дүнтэй байна хэмээн Оросын ШУА-ийн Улс ардын аж ахуйн төсөөллийн хүрээлэнгийн Нийгмийн эрүүл мэндийн лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Борис Ревич хэллээ.
"Бурхны авралаар бид өнгөрсөн зууны 20-иод онд баталсан халдварт өвчнөөс сэргийлэх удирдамж, цогц системээ бид хадгалан үлджээ. Энэ систем үр дүнтэй, найдвартай гэдгээ олон тохиолдолд харуулсан. Шинээр бид юу ч бодож олоогүй байна” хэмээн тэр хэлсэн байна.
Аль ЗХУ-ын үед халдварт өвчний үед “Гар барихаас зайлсхийе” гэсэн ухуулга хуудас одоо ч утгаа алдаагүй байгааг Борис Ревич онцоллоо.
ОХУ-д коронавирусийн халдвар огцом нэмэгдээгүй ч баталгаатай халдварын тоо 60 хүрээд байгаа юм.
Холбоотой мэдээ