Ялгаварлан гадуурхалтын эсрэг азичууд зэвсэглэв

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

Ялгаварлан гадуурхалтын эсрэг азичууд зэвсэглэв

Ялгаварлан гадуурхалтын эсрэг азичууд зэвсэглэв

АНУ-ын зэвсгийн дэлгүүрийн худалдагчид "Сүүлийн үед азичууд коронавирусийн халдвараас үүдэлтэй ялгаварлан гадуурхалтаас болж, галт зэвсэг худалдан авах нь огцом өссөн" хэмээн мэдээлж байна.

Сан Габрель дахь “Аркадиа” зэвсгийн дэлгүүрийн эзэн Дэвид Лиү сүүлийн хэдэн долоо хоногт үйлчлүүлэгчдийн тоо 10 дахин нэмэгдсэн хэмээн ярьжээ. Тэрбээр “Гуравдугаар сарын 3, 4-нд манай дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүсээс 50 гаруй нь буу худалдаж авсан. Энэ бол манай дэлгүүрийн хувьд сонин тохиолдол. Тэд бүгд л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр азичуудыг, ялангуяа хятад хүмүүсийг үзэн ядаж биед нь халдсан талаарх мэдээллээс болж, өөрийгөө болзошгүй аюулаас хамгаалахаар ирсэн гэсэн” хэмээн ярьжээ.

Сүүлийн саруудад АНУ-д ази хүн халдлагад өртсөн хэрэг гарсан билээ. Тодруулбал, гуравдугаар сарын эхээр метроны буудал дээр нэгэн америк эр ази эрэгтэйн нүүр рүү агаар цэвэршүүлэгч цацсан. Хэрэгтэн нь хожим цагдаад “Тэр ази өөрөө яг миний хажууд зогсоод холдохгүй байсан” хэмээн мэдүүлсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард мөн нэгэн ази эмэгтэй метроны буудал дээр бүлэг этгээдүүдэд зодуулсан байна.

Энэхүү хэргүүд нь Калифорни, Вашингтон зэрэг том мужуудад ч мөн ажиглагдах болсныг нутгийн зэвсгийн дэлгүүрүүд баталжээ.

Эх сурвалж: NEWSWEEK.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
11
ЗөвЗөв
6
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж