Ялалтын баярт АНУ төлөөлөгчдөө оролцуулна

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Ялалтын баярт АНУ төлөөлөгчдөө оролцуулна

Ялалтын баярт АНУ төлөөлөгчдөө оролцуулна

Тавдугаар сарын 9-нд тэмдэглэх Аугаа их эх орны дайнд оросууд ялсны 75 жилийн ойн арга хэмжээнд АНУ-аас өндөр албан тушаалтан бүхий төлөөлөгчдийг оролцуулна хэмээн АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жон Салливан хэллээ.

“Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд яг ямар албан тушаалтан багтахыг би одоогоор хэлж мэдэхгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төлөөлөгчдөө оролцуулах төлөвлөгөөтэй байгаа гэдэг бол баттай. Гэхдээ коронавирусийн халдвараас шалтгаалан ойн арга хэмжээ цуцлагдахгүй бол” хэмээн Элчин сайд хэлсэн байна.

75 жилийн тэртээ холбоотнууд нацистын Герман болон Японыг буулган авсан үйл явдалд АНУ хүндэтгэлтэй, хариуцлагатай ханддаг гэдгийг Элчин сайд онцлон дурджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэд хоногийн өмнө Ялалтын баярт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцохгүй хэмээн мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж