Louis Vuitton-ны LV Fifty Five гэх шинэ цаг

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Louis Vuitton-ны LV Fifty Five гэх шинэ цаг

LV Fifty Five гэсэн шинэ цагнууд Louis Vuitton загварын ордны эртний, алдартай хөнгөн цагаан, авдрын буянаар гарч ирэв. Дизайнер нь авдрын зохиомжоос санаа аван цагны дизайныг бодон олжээ.

Хэзээ нэгэн цагт дэлхийгээр аваад л аяалж явсан том авдрын өв залгамжлагчийг гартаа зүүж явах нь хачирхалтай санагдаж болох юм. Дэлхийн эд зүйлийн уламжлал залгамжлал гэхээр бас ч үгүй дэгжин гоё байх болов уу. LV Fifty Five цагийг бүтээхдээ загварын ордны мастеруудын онгодыг хуучин авдар л оруулж өгсөн гэх. Цагийн янз бүрийн механизмтай гурван хувилбараар ягаан, саарал, хар гэсэн өнгөөр гаргажээ.

Өмнөх үеийнх нь бүтээлийг санагдуулахын тулд 1890 оноос хойш хэрэглэж ирсэн авдрын цоожны хаяг шиг Louis Vuitton металл сийлбэрийг цаганд суулгажээ. 3, 6, 9 тоонуудын зурагт V үсгийг гаргаж харин 12 гэсэн тоонд нь загварын ордны LV гэсэн бичгийг хийжээ. Гурван V нь олон тооны ачаа авч явах бэлгэдэл гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж