"Банкууд зээлийг хойшлуулах боломжтой" | News.MN

"Банкууд зээлийг хойшлуулах боломжтой"

"Банкууд зээлийг хойшлуулах боломжтой"

"Банкууд зээлийг хойшлуулах боломжтой"

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл, Монголын банкны холбоо, Улаанбаатар хотын худалдааны танхим болон хувийн хэвшлийнхэн өнөөдөр /2020.03.16/ мэдээлэл хийлээ.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Коронавирус халдвар дэлхийн 150 гаруй орныг хамарсан тул улс орон бүр эдийн засгийн эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авч эхэлж буйгаа ил тод зарлаж байна. Монгол Улсын эдийн засаг ч мөн адил томоохон сорилттой тулгарч байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нийт 1100 гаруй бизнес эрхлэгчдээс судалгаа авсан. Энэхүү судалгаанаас харвал, коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон нь бизнес эрхлэгчдийн 88 хувьд нь хохирол учирч байна гэсэн дүр зураг ажиглагдсан. Тухайлбал, зээлийн төлбөр, зээлийн хүү, түүний торгууль, алданги, нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэргийг төлөх хүндрэлтэй боллоо. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болсон зэрэг маш олон сорилттой тулгарч байна. Эдгээр саналуудыг бид Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд хүргүүлсэн. Энэ хугацаанд Монголбанк түргэн шуурхай арга хэмжээ авч, Мөнгөний бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, 10 хувь болгосон мөн төгрөгийн зайлшгүй байх нөөцийг бууруулсан зэрэг шийдвэр гаргалаа.

Макро эдийн засгийн түвшинд төсвийн бодлогоор дамжуулж, эдийн засгийн хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. Бидний тооцоогоор, хэрвээ Монгол Улс энэ янзаараа байгаад байвал ажилгүйдлийн түвшин хамгийн багадаа 20 хувьд хүрнэ. Хэрвээ ажилгүйдэл ихэсвэл хэрэглээний зээлийн төлөлт, ард иргэдийн амьжиргаа гээд нөхцөл байдал улам хүнд байдалд орно.

Энэхүү тооцоолол, судалгаагаа бид ҮАБЗ-д танилцуулсан. Нийтдээ таван багц, 21 саналыг хүргүүлсэн. Энэ саналын дагуу яаралтай арга хэмжээ авахыг бид шаардаж байгаа ч өнөөдрийг хүртэл дорвитой шийдэл гарахгүй байна.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: Бизнес эрхлэгчдийн зүгээс хүлээлт маш өндөр байна. Банкны зээл бол бизнес эрхлэгчдэд ирж буй дарамтын 60 хувийг үзүүлж байна гэсэн судалгаа гарсан байна. Банкуудын холбоо бол энэ асуудалд шийдэл хайж, төр засаг, Монголбанктай удаа дараа уулзаж, идэвхтэй ажиллаж байна.

Эхний ээлжид банкууд өөрсдөө хийж чадах зүйл гэвэл үнэхээр хүндрэл бий болчихсон бизнес эрхлэгч байвал тухайн зээл авсан банкиндаа хандаад асуудлаа шийдүүлж болно. Дүрэм журмынхаа хүрээнд бүтцийн өөрчлөлт хийгээд хугацааг нь хойшлуулах боломжтой.

Гэхдээ тухайн зээлийнх нь бүтцийг өөрчиллөө гэхэд тодорхой шаардлагууд Монголбанк, Сангийн яамны хамтарсан тушаалаар тавигддаг. Уг шаардагын хүрээнд сангуудыг нь байгуулна. Өөрөөр хэлбэл, банкуудын хувьд зардал нэмэгдэнэ. Мөн зээлдэгчдийг бүтэц өөрчллөгдсөн зээл гээд Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлнэ гэх мэтчилэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Иймд энэ асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор Сангийн яам, Монголбанканд журмынхаа заалтыг тодорхой хугацаанд түдгэлзүүлэх, хойшлуулах хүсэлт тавьсан. Энэ нааштай шийдэгдвэл банкуудын зүгээс иргэдийн зээлийг хойшлуулах боломжтой. Дэлхий дахинд болж буй үйл явдлыг харвал Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яриад байсан богино хугацаанд унаад сэргэх /V /эдийн засгийн нөхцөл байдал биш болчихлоо. Эдийн засаг тэрчигтээ буюу уналтад орох нөхцөл байдал бий болж байгаа тул МҮХАҮТ-тай санал нэгдэж байгаагаа илэрхийлж байна.

Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан: Урин дулаан цагт Монголын бизнес улам эрчимждэг. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдалд бид удаан хугацаанд байсан тул эдийн засгийн дархлаа суларч байна. Танхим дээр судалгаа маш их хийгдсэн байна. Бид судалгаа дээр тулгуурлан ярьж байна. Урин дулаан цагт бүтээн байгуулалтын ажил эрчимжиж эхэлдэг. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгддэг.

Олон улсын нөхцөл байдлаас харахад, гадаадын хөрөнгө оруулалт буурах төлөвтэй байна. Иймээс дотооддоо эдийн засгийн онцгой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна.

Улаанбаатар хотын худалдааны танхим: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 70-80 хувь нь Улаанбаатар хотын худалдааны танхимд бүртгэлтэй байдаг. Гамшгийн нөхцөл байдалд эдийн засаг хурдан сэргэхээргүй болчихлоо. Бид Мөнгөний зөөлөн бодлого баримтлах ёстой гэсэн саналтай байна. Мөн төсвийн худалдан авалтыг дотоодоос хийх, ингэхдээ ил тод, шударга тусгай нөхцөлөөр хийгээч ээ гэсэн саналтай байна. Төсвийн худалдан авалт ЖДҮ эрхлэгчдэд маш их дэмжлэг болгоно. Зээлтэй холбоотой банкуудыг шахахаас илүүтэй, банкуудад тодорхой хэмжээний эрсдэл бий болж байгаа тул төр банкуудыг тэрхүү эрсдэлийг даах шаардлагатай байна. Үүн дээр бид хамтран ажиллаж, банкуудын өмнө үүсэх эрсдэлийг яаж хамтран хуваалцахыг хэлэлцэх ёстой.Үүн дээр тодорхой шийдэлд хүрэх шаардлагатай байна.  Учир нь, ЖДҮ эрхлэгчид болон иргэдийн хувьд өнөөдрийн нөхцөлд зээлийн эргэн төлөлт маш чухал тулгамдсан асуудал болж байна. Маш олон компаниуд орон тоогоо цомхотгож байна. Энэ эрсдэлийг үүрэх хамтарсан нэг шийдэлд хүрэх саналтай байна.

Мөн Засгийн газрын тусгай сан гэж бий. Энэ тусгай сангуудын хуульд яаралтай горимоор өөрчлөлт оруулж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Монголын барилгын үндэсний ассоциаци: НДШ НӨАТ зогсоох, зээлийг хойшлуулах, хүүг нь түр зогсоох, үүнээс шалтгаалах асуудлыг аль болох хөнгөвчлөх, бартер, өрийн сүлжээнээс гарахын тулд төлбөр тооцоондоо ашиглаж буй векселийн тухай хуулийг хэрэгжүүлэн компанийн өрийн бичгийг гарган, хоорондоо төлбөр тооцоо хийдэг болох, барилгын салбарт тулгамдаж буй орон сууцны борлуулалтын асуудал байна. Энэ нь ипотекийн зээлтэй холбогдож байгаа, гэхдээ энэ зээлийн олголт багасч байна. Иймээс шинээр орон сууц барихаас илүү одоо байгаа орон сууцыг борлуулах тал дээр тодорхой хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй байна. Гааль, мэргэжлийн хяналт, татвараас тодорхой хэмжээний шахалт үзүүлж байна. Мөн эрсдэлийн байдалд Монгол Улс яаж аж ахуй нэгж, иргэн, байгууллагаа дэмжих тал дээр хамтран ажиллах хэрэгтэй байна.

Баялаг бүтээгчдийн холбоо: ЖДҮХС ямар ч мөнгөгүй байна. ЖДҮ-тэй холбоотой агентлаг байгуулах ёстой. Өнөөдрийн нөхцөл байдал ЖДҮ эрхлэгчид ажилчдаа гуравдугаар сарын 30 хүртэл амраачихсан байна. Цаашид нөхцөл байдал хэрхэхийг мэдэхгүй байна. Иймээс ЖДҮХС мөнгөжүүлэх хэрэгтэй байна. Гамшгийн үед хамгийн их өртөмтгий салбар нь ЖДҮ салбар юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bold 2020-03-16 202.179.31.44

Энэ банкууд Монгол төрийн тусгаар тогтонолд занал хийж байна, Монголын төлөө гэсэн шинэ банк байгуулах, гаднаас банк оруулах чухал болло.

Avatar

зочин 2020-03-16 150.129.143.11

Банк ББСБ -ууд шуналын корона вирус

Avatar

unenhuu 2020-03-16 103.229.123.73

ter dubain geree hiisen nuhuriig yagaad horihgui bga um bee

Avatar

Хичээцгээe 2020-03-16 103.229.121.28

Ажилгүй болж цалингүй сууж буй иргэдийн аж амьдрал тааруу болох нээ хүүхдүүдтэй зээлтэй өвчтэй байнгын асаргаа эмчилгээтэй хүнтэй ар гэрийнхний байдалд анхаарах байгаа даа . Гадаадаас авах хүмүүсээ 7 долоо хоногийн зайтай авахгүй яав даа. Со-с ирэгсдийг 7 хоног харсныхаа дараа баруун талаасаа аваад бас дахиад 7 хоног хараад тэгээд японоос авсан бол зүгээр байж дээ. Тэртэй тэрэнгүй л хөл хориотой байгаа юм чинь. За одоо бүгд х чээх цаг жинхэгээсээ ирлээ . Тэнгэр бурхан минь аварч өршөө.

Avatar

Хөрөнгө хэрэггүы 2020-03-16 202.21.124.132

Байшин бариж.ИЛҮҮ МӨНГӨ ГАРГАЖ АВАХ ГЭЖ ВҮҮ БОД..НАЙЗУУД АА…

Avatar

Зочин 2020-03-16 64.119.24.107

Ene banknii holboonii eronhiilogch medree gej nohor bankuud aldagdaltai ajildag geed yriad baihiin huutei mungu zeelheer mongo n bagasdag gj bi law medehgui ym bn bankuud an ahuin negj ,irgedee demjihgui bol UIH huuli gargaj bags huutei gadnii bank oruulj ir

Avatar

Өлд 2020-03-16 202.179.31.96

Энэ банкууд Монгол төрийн тусгаар тогтонолд занал хийж байна, Монголын төлөө гэсэн шинэ банк байгуулах, гаднаас банк оруулах чухал болло.

Avatar

Зочин 2020-03-16 202.126.88.53

Банкны системд 10 их наяд төгрөгийн актив байгаа. Тэрний 3 их наяд нь хүндрэлд орлоо. Банкны холбоо ч тэгэж хэлж байна. Арван давхар цамхагаар төсөөлбөл дээд 3 давхар луу нь онгоцоор т*******т халдлага үйлдэгдэж байна гэсэн үг. Тэр цамхаг ямар их чичрэх бол доо. Ард иргэдийн хувьд тэр цамхаг тэр чигтээ нурчихвал нар нь гарах гээд байх шиг байна. Зээлийн хүүгийн хөнгөлөлт, хойшлуулалтыг зөвхөн тэр 3 их наядад нь зориулна шүү. Хавтгайруулбал сүйрэл угтана. Капитал банкны хэргийг санагтун.

Avatar

Өлд 2020-03-16 202.179.31.96

Энэ банкууд Монгол төрийн тусгаар тогтонолд занал хийж байна, Монголын төлөө гэсэн шинэ банк байгуулах, гаднаас банк оруулах чухал болло.

Avatar

Та НАР ГҮҮР ШҮҮ 2020-03-16 202.21.124.132

Бизнесийг ТӨЛӨӨЛЭ ТӨР ИРГЭНИЙ ГҮҮР БОЛЖ АЖИЛЛАХ ТА НАРААС ИРГЭДИЙН .БИЗНЕСИЙН АМИДРАЛ ИХ НӨЛӨӨЛНӨ

Avatar

Byambsaihan zailaa 2020-03-16 142.117.127.87

Byambasaihan metiin uls opnoosoo uravsan huurnuud hevleliin hural hugeel bultreed baihad ene ulsad yamap shudarga es togtoh v dee. Saihanbilegiin acnii us

Avatar

Зочин 2020-03-16 66.181.188.18

Xurelbaatar tosov todotgoxgui sumdad ulaan bulan barinaa l geed bn zov uu buruu yu b** med. Ene yanzaar bol tosviin orlogo tasraad yun xorongo oruulalt bolox biidee.

Avatar

Зочин 2020-03-16 202.9.46.109

zasgiin buren medeld bga TOSK-n bairnii tureesiig 2 sar hoishluulj bolmorr l sanagdah yum.Uursduud shaltgaalah zuiluudee ehelj hiidcheed huviinhevshil uugee dairaach.

Avatar

Банк, банк бусууд иргэддээ туслаачээ 2020-03-16 192.82.77.181

зээл зээлийн хүү төлөлтийг хойшлуул

Avatar

Зочин 2020-03-16 103.229.122.226

Бодвол их л зээл авсан хүн байна даа Хойшлуулбал бүх л зээлийг хойшлуулаарай Битгий ялгаварлан гадуурхаарай даа

Avatar

Зочин 2020-03-16 66.181.161.56

medreeg **** geed neg zaluu h**** s****a genee

Avatar

Зочин 2020-03-16 139.5.218.72

өнгөц дүгнэлт хийжээ аж ахуйн нэгжүүдээ ямар замаар хөршийн хамаарлаас гаргахыг судал материалын 50 дээш хувийг гадаадаас авдаг компануудыг зогсоо гадаадын компануудад тендер өгөхийг бүрэн хориглох зэрэг бодитой арга хэмжээ авах ухаан холбоонуудад алга уу

Avatar

Зүгээр л хадгаламжийн хүүгээ зогсоочих 2020-03-16 202.55.188.35

Энэ их асуудалд хамгийн шуналтай хүмүүс бол мөнгөө банкинд хадаглуулж байгаа хүмүүс . Зүгээр хадгаламжийн хүүг 5 сар зогсоогоод болоо . Өөр юундаа асуудал үүсгээд байгаан . Энэ банкинд харин ямар хүмүүс хадагламжтай байна гэхээр голдууу хулгай хийгээд банкинд хадгалсан байгаа. Төв банкны нэг дор 14 тэрбум ын хадагламжтай гээд бодоод үздээ ???????

Avatar

Зочин 2020-03-16 103.229.122.226

Банкнаас хадгаламжаа авахыг бас хориглоно зөрчвөл шоронд хийнэ биз дээ

Avatar

Зочин 2020-03-16 64.119.25.106

Mai shuu l*****a. Cham shig omhii guilgachin hemjeegee medej zeel avch omhii n**** mini

Avatar

Зочин 2020-03-16 202.126.88.53

Байрны урьдчилгаа, сургалтын төлбөрөө хадгалаад сууж байгаа мянга мянган шударга иргэд байхад юу яриад байна аа. Хулгайч хүн л бусдыг хулгайч гэж дуудах дуртай гэдэг.

Avatar

ЗОЧИН 2020-03-16 192.82.67.153

Муу малаа хадгаламж байхгүй бол банк оршин тогтохуу хадгаламжийн хүү хэт доогуур орвол хүмүүс хадгаламжаас мөнгөө татвал юу болохуу чам мэтийн арчаагүй луйварчид л банканд аюул болж байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж