Коронавирусийн хөл хорио гэр бүл салалтыг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

Коронавирусийн хөл хорио гэр бүл салалтыг нэмэгдүүлнэ

Коронавирусийн хөл хорио гэр бүл салалтыг нэмэгдүүлнэ

“Гэрээсээ битгий гар” гэж эрүүл мэндийн байгууллагууд бидэнд зөвлөсөн. Тэрхүү зөвлөгөөг дагаснаар шинэ коронавирус тусахаас сэргийлж, халдвартай хүмүүс бусдад тараах аюулгүй болж, өвчний тархалтыг тогтоон барих сайн талтай. Гэвч хүмүүс өмнө нь гэр бүлтэйгээ ийм удаан хугацаанд хамт байж үзсэнгүй.

“Түгшүүртэй цаг үе хүмүүсийг сайн нэгтгэх эсвэл бүрмөсөн салгах чадалтай” хэмээн Вашингтоны их сургуулийн сэтгэл судлалын профессор Пеппер Шуарц хэлжээ. Нэг талаасаа удаан хамт байна гэдэг хосуудыг бие биедээ итгэж, түгшүүртэй ирээдүйд ч хамтдаа байж чадна гэсэн найдвар төрүүлэн харилцааны шинэ түвшинд хүргэх боломжтой ч сөрөг тал нь хамт байх тусам итгэлийг нь даах чадваргүйг ойлгох тохиолдол бас бий. Айдас түгшүүртэй үед сэтгэл хөдлөлөө илэрхийлэх явдлыг ихээр нэмэгдүүлдэг нь асар их нөлөөтэй хэмээн Шуарц тайлбарласан байна.

Сэтгэл судлаачид хөл хорио нийгэмд хэрхэн нөлөөлөхийг тооцоолсон байна. Тэдний үзэж буйгаар шинэ коронавирусээс  сэргийлэх хөл хорио нь ирээдүйд гэр бүл салалтыг огцом ихэсгэх аж. Аливаа гамшиг гэх мэтээс шалтгаалан хосууд гэртээ удаан хугацаагаар хамт байснаар есөн сарын дараа хүн амын өсөлт мэдэгдэхүйц хурдасдаг гэдгийг Мичиганы анагаах ухааны их сургуулийн сэтгэл судлаач Данель Крүгер онцолжээ. Гамшиг болон хүн амын өсөлтийн энэхүү харьцаа албан ёсоор батлагдаагүй ч ихэнх хүмүүс нийгмээс тусгаарлагдсанаас удалгүй шинэ хүнтэй болдог гэдэгтэй санал нийлдэг аж.

Харин нөгөө талаас хоорондоо тийм ч сайн тохирдоггүй хосууд хөл хорионд орсны дараа салах магадлал их байдаг гэнэ. Айдас түгшүүр хүмүүсийг ихээр бухимдуулах бөгөөд бухимдсан хүмүүс хоорондоо маргалдах нь ихэсдэг. Хэчнээн бие биедээ дургүй хүрсэн ч холдож чадахгүй нэг гэртээ байх нь бүр ч их бухимдал төрүүлнэ. Тиймдээ ч өнгөрсөн нэгдүгээр сард олон улсад гэр бүл салалт ихсэх хандлагатай байжээ.

Хосуудын хувьд ийнхүү нэгдэх, эсвэл салах нь харьцангуй амархан байж болох ч дээрх нөхцөл байдал цусан төрлийн хамаатнуудын дунд үүсэх нь бүр ч ярвигтай асуудал болдог аж. “Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ улс төр болон шашин соёлын талаар ярилцахаас зайлсхий. Ялангуяа хэн нэгэн нь бухимдсан үед бүр ч дэмий” хэмээн Крүгер зөвлөсөн байна. Үе үеийнхний дунд хүмүүжил, үзэл бодлын том ялгаа байдаг гэдгийг үргэлж санаж явахад илүүдэхгүй. Тиймээс тэр ялгааг улам тодотгох сэдвүүдийн талаар ярилцахаас зайлсхийгээрэй. Хөл хорио бол мэтгэлцэхэд тохиромжтой үе биш шүү.

Зарим хүмүүс үргэлж маргаанд ялахыг эрмэлздэг нь нууц биш. Тийм хүмүүс түрэмгий байх нь олон тул тэдэнтэй маргалдаж, уурыг нь хүргэх хэрэггүй. Хөл хорионы үед муухай үгтэй, хүчирхийлэгч төрлийн, ууртай хүнтэй нэг гэрт удаан хамт байх хэнд ч таалагдахгүй шүү дээ. Хөл хорио тогтоосон хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл Хятадад мэдэгдэхүйц нэмэгдсэн гэдгийг Хятад дахь эх сурвалжууд цахим орчинд мэдээлсэн байна.

Эх сурвалж: QZ.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж