МУИС-ийн Захиргаа, үйлчилгээний ажилтнууд хуваарийн дагуу ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

МУИС-ийн Захиргаа, үйлчилгээний ажилтнууд хуваарийн дагуу ажиллаж байна

МУИС-ийн Захиргаа, үйлчилгээний ажилтнууд хуваарийн дагуу ажиллаж байна

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг Covid-19 халдварт өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан МУИС-ийн захирлуудын шуурхай хуралдаанаар 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14.00 цагаас 3 дугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл МУИС-ийн хичээлийн болон оюутны байруудын хөдөлгөөнийг бүрэн зогсоож хөл хорио тогтоосон байсан.

Харин өнөөдрөөс /2020.03.16/ МУИС-ийн хичээлийн болон оюутны байранд Захиргааны болон үйлчилгээний ажилтнууд хорио цээрийн дэглэмийн үед ажиллахаар нэгжийн удирдлагаараа батлуулсан хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоолууд, БСШУС-ын сайдын тушаалаар их, дээд сургуулийн танхимын хичээлийг зогсоон 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цахим хэлбэрт шилжүүлсэн шийдвэр үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд МУИС-ийн багш нарыг зөвхөн шаардлагатай тохиолдолд сургуулийн орчинд ажиллахыг зөвлөж байна.

Түүнчлэн коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтныг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангаж, цалинтай чөлөө олгон ажиллаж байна.

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж