Хандивын 720 сая төгрөгөөр уушиг орлуулах төхөөрөмж худалдан авна | News.MN

Хандивын 720 сая төгрөгөөр уушиг орлуулах төхөөрөмж худалдан авна

Хандивын 720 сая төгрөгөөр уушиг орлуулах төхөөрөмж худалдан авна

Хандивын 720 сая төгрөгөөр уушиг орлуулах төхөөрөмж худалдан авна
ДЭМБ-аас вирусийн халдвараар өвчилж, амьсгалын хурц дутагдалд орсон өвчтөнүүдэд уушиг орлуулах буюу цусны эргэлтэд дэмжлэг үзүүлэх EXTRACORPOREAL MEMBRANE OXYGENATION/ECMO/ төхөөрөмжийг хэрэглэхийг зөвлөж байна.

Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарт уг төхөөрөмж байхгүй. Дэлхий нийтэд шинэ коронавирусын халдвар дэгдэж байгаа цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж, ECMO төхөөрөмжийг авах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Иймд төхөөрөмжийн үндсэн үнэ 350 сая төгрөг, 10 хүний стандарт эмчилгээ хийхэд шаардагдах нэг удаагийн дагалдах хэрэгслүүдийн өртөг болох 370 сая төгрөг/нэг хүнд шаардагдах хэрэгслийн өртөг 37 сая төгрөг/ нийт 720 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байв. Энэ саналаа ЭМЯ-аас УОК-т гаргасны дагуу өнөөдөр дэмжин шийдвэрлэлээ. Ингээд төхөөрөмж болон эмчилгээний дагалдах хэрэгслийн багцыг худалдан авахад шаардагдах 720 сая төгрөгийг  иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас Засгийн газар, УОК-ын үйл ажиллагааг дэмжин төвлөрүүлсээн хандивын мөнгөнөөс худалдан авахаар боллоо.

ECMO төхөөрөмжийг өдгөө Герман, Япон, Итали улсуудад үйлдвэрлэдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-03-16 103.14.36.18

дэмжиж байна..Тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд бас цаг хугацаа орно шүү. Манай иргэд үүнийг ойлгох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-03-16 182.160.38.97

одоо хүртэл аваагүй байсан юм уу?

Avatar

bold 2020-03-16 202.179.31.44

Энэ банкууд Монгол төрийн тусгаар тогтонолд занал хийж байна, Монголын төлөө гэсэн шинэ банк байгуулах, гаднаас банк оруулах чухал болло.

Avatar

УЛААНГОМ 2020-03-16 66.181.176.138

МОНГОЛ УЛС МАШ ОЛОН ХҮҮДИЙГ ХАТГААГААР АЛДАЖ БАЙХАД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ХУЛГАЙЧ НАР ДУРААРАА ТОНСОН.ГОЛ ХАРЛАЖ БАЙНА. ҮҮНИЙГ БОДОХООР ЦОЛМОН МЭТИЙН ШҮЛСЭЭ ГОЖУУЛСАН ХУЛГАЙЧ НАРЫГ ТАСЧААД ХАЯЧИХМААР БАЙНА. МАШ ЯАРАЛТАЙ УЛСЫН ТӨСВӨӨС ХАНГАЛТТАЙ МӨНГӨ ГАРГАЖ НААНДАЖ 10 ШИРХЭГИЙГ АВАХ ХЭРЭГТЭЙ. ОДОО ХӨЛ ХОРИХООС ГАДНА ИЙМ ҮНДСЭН АРГА ХЭМЖЭЭ АВ. БИД ЯАХ ГЭЖ ТАТВАР ТӨЛДӨГ ЮМ БЭ? ИЙМ ҮЕД Л АШИГЛАХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ. ЭНҮҮН ДЭЭР АЛГУУРЛАЖ ЦАГ АЛДАХ ЮМ БОЛ ТА НАРЫГ ЁСТОЙ ӨРШӨӨХГҮЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2020-03-16 66.181.176.138

БҮГДЭЭР НЬ АВААЧЭЭ, УУШИГ ОРЛУУЛАХ ЗҮРХ ДЭМЖИХ ТӨХӨӨРӨМЖ ХАНГАЛТТАЙ АВАА, ДАРАА НЬ ЭМНЭЛЭГТ ҮЛДЭНЭ, ХҮҮХДҮҮДЭЭ ХАТГААГААР АЛДААД БАЙХАА БОЛИНО.НЭМЖ МӨНГӨ ГАРГААД ХАНГАЛТТАЙ АВААЧЭЭ

Avatar

зочин 2020-03-16 192.82.76.9

Handiviin mungiig zuv zuil zarluulj baina.

Avatar

зочин 2020-03-16 66.181.164.211

ойлгосонгүй,,,

Avatar

Zochin 2020-03-16 202.55.191.130

Ene zasag yagaad yamar ch shine tonog tuhuurumj avdaggyi um be? Bidnii tatvariin munguur avah yostoi biz dee, uun handiv!

Avatar

Зочин 2020-03-16 202.9.40.188

1хүний стандарт эмчилгээний зардал 37 сая төгрөг ., 10 хүнд шаардлагатай эмчилгээний зардал 370 сая төгрөгийг 3 сарын 13 ны өдөр шийдвэрлүүлэхээр онцгой комиссоос хүсэж байгаа юм байна гэж ойлголоо. Мөн уушиг орлуулах нэг ч төхөөрөмж монгол улсад байхгүй гэж ойлголоо зөв үү.
Эхний 10 хүний г ч эмчлэх бэлтгэл хангагдаагүй гэж ойлголооо!!??

Avatar

Зочин 2020-03-16 202.9.47.8

байгаль дэлхий ивээгээгүй бол бүгд өнгөрөх байсоон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж