Лэптопний эвхэгддэг суурь

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Лэптопний эвхэгддэг суурь

Таны өдөр тутмын хэрэгцээнд лэптоп байдаг бол LEVIT8  нэртэй энэхүү бүтээгдэхүүн таалагдах нь гарцаагүй. Энэ нь эвхэгддэг зөөврийн суурь бөгөөд авч явахад авсаархан, хэрэглэхэд хялбар, хөнгөн зэрэг олон давуу талтай.

Эвхэгдсэн үедээ энгийн нэг хавтас шиг болдог учир нь цүнхэндээ хийгээд эсвэл ном дэвтэртэйгээ хамт бариад явж ч болно.

Усны хамгаалалттай, зэвэрдэггүй гангаар хийгдсэн нугастай учир амархан эвдэрнэ гэж санаа зоволтгүй.

Үнэ нь 30 ам.доллар аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж