Японд зарим сургууль үйл ажиллагаагаа сэргээж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

Японд зарим сургууль үйл ажиллагаагаа сэргээж эхэллээ

Японд зарим сургууль үйл ажиллагаагаа сэргээж эхэллээ

Япон улс шинэ төрлийн коронавирусийн тархалтаас сэргийлэх үүднээс бүх шатны сургуулиудаа гуравдугаар сарын 2-ны өдрөөс хаах шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмж бүртгэгдэх нь багассан тул зарим хотууд бага, дунд сургуулиудынхаа үйл ажиллагааг сэргээж эхэлжээ.

Нийт 815 мянга гаруй хүн амтай Сага мужид сургуулиуд хичээллэж эхлээд байгаа бол Сизуока, Тояама, Шизүока, Наха зэрэг 1.1 сая гаруй хүн оршин суудаг өөр зургаан хотын удирдлага сургуулиудаа эргээд нээх шийдвэр гаргасан байна. Учир нь, эдгээр хотод халдварын тохиолдол огт бүртгэгдээгүй байгаа аж. Мөн халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс анги танхимыг сайтар ариутгаж, сурагч бүрийн сүүлийн 14 хоногийн биеийн байдал, халууныг тэмдэглэсэн тайланг багш нар шалгах юм байна.

Японд “Diamond Princess” аяллын хөлөг дээр халдвар авсан 600 гаруй хүнийг тооцохгүйгээр нийт 800 гаруй хүн коронавирусийн халдвар авсан ба 31 хүн нас барсан юм. Харин тус улсын эрх баригчид үүнийг улсын хэмжээнд онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй хэмээн мэдэгдсээр байгаа юм.

Эх сурвалж: KYODO NEWS

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж