Зорчигч тээврийн анхны тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцыг туршлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Зорчигч тээврийн анхны тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцыг туршлаа

Япон улс хамгийн анхны тийрэлтэт хөдөлгүүртэй зорчигч тээврийн нисэх онгоцоо туршжээ. Уг онгоц нь “Mitsubishi Regional Jet” /MRJ/ нэртэй ба туршилтын нислэгийг Нагоя хотын нисэх буудлаас хийсэн байна. Туршилтын нислэгийг “Mitsubishi Aircraft Corporation” нисэх онгоц үйлдвэрлэгч компанийн цахим хуудсаар шууд дамжуулжээ.

“MRJ”-ийг бүтээхэд долоон жилийн хугацаа зарцуулсан байна. Онгоцны анхны хувилбарыг 2014 оны 10 дугаар сард танилцуулж байв. Одоогийн байдлаар 223 нэгж ийм онгоц нийлүүлэх захиалга авчээ.

1.8-3.7 мянган км замыг туулах чадвартай шинэ онгоц нь эдийн засгийн хэмнэлттэйгээр давуу талтай бөгөөд ийм төрлийн нисэх онгоцуудаас 20 хувиар бага түлш хэрэглэдэг ажээ.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж