Япон улс хамгийн анхны тийрэлтэт хөдөлгүүртэй зорчигч тээврийн нисэх онгоцоо туршжээ. Уг онгоц нь “Mitsubishi Regional Jet” /MRJ/ нэртэй ба туршилтын нислэгийг Нагоя хотын нисэх буудлаас хийсэн байна. Туршилтын нислэгийг “Mitsubishi Aircraft Corporation” нисэх онгоц үйлдвэрлэгч компанийн цахим хуудсаар шууд дамжуулжээ.
“MRJ”-ийг бүтээхэд долоон жилийн хугацаа зарцуулсан байна. Онгоцны анхны хувилбарыг 2014 оны 10 дугаар сард танилцуулж байв. Одоогийн байдлаар 223 нэгж ийм онгоц нийлүүлэх захиалга авчээ.
1.8-3.7 мянган км замыг туулах чадвартай шинэ онгоц нь эдийн засгийн хэмнэлттэйгээр давуу талтай бөгөөд ийм төрлийн нисэх онгоцуудаас 20 хувиар бага түлш хэрэглэдэг ажээ.
Т.МӨНХ