Хакүхо "качикоши" хийж, Какүрюү Ананд ээлжит ялалтаа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

Хакүхо "качикоши" хийж, Какүрюү Ананд ээлжит ялалтаа байгууллаа

Хакүхо "качикоши" хийж, Какүрюү Ананд ээлжит ялалтаа байгууллаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр/2020.03.15/ Осака хотын "Эдион арена Осака" ордонд болж өндөрлөлөө. Үзэгчгүй, хаалттай ордонд болж буй барилдаанд Хакүхо найман өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй найман даваатай "качикоши" хийсэн бол Какүрюү Ананд зургаан даваа, хоёр унаатай явж байна.

Хакүхо башёгийн найм дахь өдөр Аби Масаторатай учраа тааран барилдаж, өрсөлдөгчөө буулган авлаа. Хакүхо найман даваатай, нэг ч унаагүй хаврын башёг тэргүүлж байна. Аби Масатора өмнө нь Хакүхог ганцхан удаа ялж байсан юм.

Какүрюү Ананд башёгийн найм дахь өдөр Митакеюми Хисашитай тааран барилдаж, мөн ялалт байгууллаа. Ийнхүү Какүрюү Ананд найман өдрийн дараах байдлаар зургаан даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин Митакеюми Хисаши мөн зургаан даваа, хоёр унаатай явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж