Уханий эмч нар инээмсэглэж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

Уханий эмч нар инээмсэглэж байна

Уханий эмч нар инээмсэглэж байна

Шинэ төрлийн коронавирусийн халдвар эрчээ авч Хятад улс тэр аяараа сандарч байх үед аравхан хоногийн дотор барьсан эмнэлэг өдгөө бүх өвчтөнөө анагаагаад, "гавьяаныхаа" амралтад гарчээ. Иймд энэхүү үйл явдлыг тэмдэглэн Ухань хотын алтан гарт эмч нар маскаа тайлан инээмсэглэж буй бичлэг хийн цацсан байна.

Тус бичлэг цахим орчинд олны талархлыг хүлээн, аль хэдийн гурван сая гаруй үзэгчтэй болжээ.

Вирус анх илэрсэн гэгдэх Ухань хот хоёрдугаар сарын эхээр асар богино хугацаанд хоёр ч эмнэлэг шинээр барин, эмнэлэг хүрэлцэхгүй байсан ард иргэддээ 2000 ор шинээр гарган өгсөн билээ. Харин өдгөө Хятад улс 67 мянга 758 хүнээ эдгээж, шинэ халдварын тохиолдол зуу зуугаар бүртгэгддэг байснаа больж, хамгийн сүүлд л гэхэд 16 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Засгийн газрын зүгээс улс даяар сая, сая хүнийг хөл хорионд оруулан, өвчний тархалтыг тогтоон барихыг хичээж, харин эмч нарын хувьд ядрах гэдгийг ч умартан үсээ хүртэл хусч, том хүний живх өмсөн, өөрсдөө ч халдвар аван байж аймшигт өвчинтэй эрэлхгээр тулалдсан билээ.

Эх сурвалж: BUSINESSINSIDER.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж