Tag Heuer ухаалаг цаг гаргалаа

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Tag Heuer ухаалаг цаг гаргалаа

Холливудын хамгийн сайхан эрчүүдийг нүүр царайгаа болгодог алдарт Tag Heuer цагийг бүтээгчид технологийн хөгжлөөс хоцрохгүй байхаар шийдсэн бололтой.

Тэд алдарт цагныхаа ухаалаг хувилбарыг гаргажээ. Connected Watch нэртэйгээр гаргасан энэхүү шинэ загвар нь салхи болон цаг агаарын мониторингтой, төрөл бүрийн жижиг аппликейшнүүдийг ажиллуулах боломжтой, дэлгэц нь бүрэн мэдрэгчтэй.

Энэхүү ухаалаг цаг нь зөвхөн андройдтой зохицоод зогсохгүй iOS-той хослон ажиллах чадвартай аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж