3000 хүнийг Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэй бэлтгэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

3000 хүнийг Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэй бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

3000 хүнийг Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэй бэлтгэнэ

АСЕМ-ын зочдод үйлчлэх 3000 хүнийг Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэй бэлтгэнэ

Ирэх 2016 оны долдугаар сард Улаанбаатарт болох Ази-Европын дээд түвшний  11 дэх уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн яам ACEM-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, АСЕМ-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар гарын үсэг зурснаар дээд хэмжээний уулзалтад ирэх зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх, шинээр ажлын байр бий болгох ажлыг хоёр тал хамтарч хийхээр болж буй юм. Хамтарч ажиллах талууд мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх богино хугацааны сургалт зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсруулсан бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэг ажиллуулахаар санамж бичигт заажээ.

Ази-Европын уулзалт буюу Asia-Europe Meeting /ASEM/ нь Европын Холбооны 28 гишүүн орон, Европын хоёр, Азийн 21 орон, Европын Холбоо, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 53 улс, байгууллагыг нэгтгэдэг. Монгол Улсад болох уулзалтад 51 орны төр, засгийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан  нийт 4000 гаруй зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байгаа бөгөөд зочдыг байрлуулахаар 44 зочид буудлыг сонгоод байгаа. Тиймээс тэдгээрт ажиллах тогооч, талх, нарийн боовчноос гадна зочид буудлын үйлчилгээний ажилтан буюу хаалгач, авто зогсоолын ажилтан, ачаа зөөгч, зочин угтагч, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, нийтийн талбайн үйлчлэгч, угаалгын ажилтан, зөөгч, бармен, хөтөч, тайлбарлагч гэсэн мэргэжлээр ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж 3000 хүнийг хамруулахаар Санамж бичигт тусгасан байна. Түүнээс гадна санамж бичигт багтсан нэг чухал заалт нь мэргэшүүлэх сургалтад хамрагдах хүмүүсийн 30-аас багагүй хувьд нь бүртгэлтэй ажилгүй иргэдээс авах тухай гэдгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан дуулгаад “Санамж бичгийн хүрээнд нийт 896 ажилгүй хүнийг зочид буудлын үйлчилгээ, түүнтэй холбогдох мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд хамруулж, ажлын байранд зуучлах бөгөөд ACEM-ын уулзалтын  зочид,  төлөөлөгчдийг байршуулах 44 зочид буудлын 2091 ажилтанд орчин үеийн зочид буудлын үйлчилгээ, үйл ажиллагааны мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулна. Түүнчлэн ACEM-ын  уулзалтын  зочид,  төлөөлөгчдөд үйлчлэх 600 хөтөч, тайлбарлагчдыг санамж бичгийн хүрээнд зохион байгуулалттайгаар сургаж, холбогдох байгуулагуудын оролцоотойгоор үйл ажиллагааг зохион байгуулна. Сургалтыг  онол дадлага хосолсон хэлбэрээр явуулахдаа мэргэшсэн зөвлөх, шинжээч, мастер багш нарын хамруулж зочид буудлуудад одоо ажиллаж байгаа болон шинээр авах хүмүүсийн ур чадварыг сайжруулж, мэргэшүүлэх юм. Энэ сургалтын зардлыг манай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргана. Урьдчилсан тоцоогоор 300 гаруй сая төгрөгийг сургалтад зарцуулахаар төлөвлөсөн. Харин сургалтанд хамрагдсан ажилгүй иргэдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг Ажлын хэсэгт ногдож байгаа” хэмээн санамж бичгийн талаар мэдээлэл өгсөн юм.

АСЕМ-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан дэлхийн хэмжээний том уулзалтын бэлтгэлийг хангахад хамтарч ажиллах саналыг хүлээж авч, яамдаас хамгийн түрүүнд Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон Хөдөлмөрийн яамны хамт олонд талархал дэвшүүллээ.

Хамтран ажиллах  санамж бичигт АСЕМ-ын зочдод зориулан гаргах бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулах цэгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсруулсан бараа, бүтээгдэхүүнийг зарж, борлуулахад анхаарахаар тодорхой заалт оруулжээ. Тодруулбал, энэ үйл ажиллагаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг авсан иргэдэд илүү боломж олгох бөгөөд бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэгүүдийн байр, талбай, түүний урсгал зардал, тохижилт, үйлчилгээ, худалдааг Ажлын хэсэг хариуцаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс түрээсийн болон бусад төлбөр авахгүйгээр үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

ЭХ СУРВАЛЖ: ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-13 180.235.179.205

Тэр хурал монголд боллоо гээд холын болон ойрын ашиг тус нь хэнд хүртэх , тийм хариуцлагатай дээд хэмжээний хурлыг алдаа эндэлгүй хийж чадах нөхцөл бололцоо ажиллах хүн ч бэлэн биш цаг үе, бас тэр нь нэгдүгээрт эрэмбэлэгдэх ажил биш ч байсан байж болох, парламент засаг нь хэлэлцэж байж шийдвэр гаргасан уу гээд асуудлууд байнаа.

Г.БАТХҮҮ ОЛОН ТЭЭВЭРЧДИЙН ХООЛЫГ БУЛААЖ БАЙНА 2015-11-13 122.201.31.160

ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ ШУНХЛАЙ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ХҮН ХҮН ЗАГНАСАН ХҮҮХЭН НАРЫГ АТГ, ШӨХТГ-ААР ШАЛГУУЛМААР БАЙНА. САР ГАРУЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. НМХГ, АУДИТЫН ШАЛГАЛТ ОРООД ЗТЯ-НААС ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАСНЫГ Г.БАТХҮҮ АЗАРГАЛААД БОЛИУЛСАН БАЙНА. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД , АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ ИХ МӨНГӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХ БОЛОМЖГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ОНГОЦНЫ НИСГЭГЧ, ВАГОНЫ МАШИНИСТ, УРАН НУГАРААЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААГААД УТСААР НЬ АСУУХААР ӨГЧ БАЙГАА ГЭЭД ИНЭЭД НЬ ХҮРЭЭД СУУЖ БАЙДАГ . ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО.