Буудайн цавуулгын хэмжээ 25-37 хувьтай байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Буудайн цавуулгын хэмжээ 25-37 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Буудайн цавуулгын хэмжээ 25-37 хувьтай байна

2015 онд 300 мянган га талбайд улаан буудай тарьж, 460 орчим мянган тонн үр тариа хураах төлөвлөгөө гаргаж аймгийн Засаг дарга нартай ХХААЯ-ны сайд гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 211 мянган тонн үр тариа, үүнээс буудай нь 200 мянган тонн, 164 мянган тонн төмс, 71 мянган тонн хүнсний ногоо хураасан гэсэн статистик тооцоо гарснаар ургац хураалтын ажил дуусч байна.

Энэ жил 252 мянган тонн буудай хураахаар тусгасан. Ургац хураалтын эцсийн дүнгээс  харахад буудайн хураалтын хэмжээ 50 орчим мянган тонноор буурсан. Харин төмс 40 мянган тонныг нэмж хураасан. Мөн хүнсний ногооны хураалт дөрвөн мянган тонноор буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ жилийн хувьд буудайн цавуулгийн доод хэмжээ  25 хувь, дээд тал нь 37 хувьтай байна. Одоогийн байдлаар 108 мянган тонн буудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлжээ.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-13 77.206.149.131

Улаан буудайгын цавуулгын хэмжээгын тоог ...

Зочин 2015-11-13 202.55.191.34

ХЭРЭЛДЭЭД БАЙСАН САЙН Л АВСАН БАЙНА Ш ДЭЭ.......... АМНЫ БИЛЭГЭЭС АШДЫН БЭЛЭГ ГЭЖ....... МОНГОЛЧУУД МИНЬ БИТГИЙ ДАНДАА МУУ АМЛАЖ БАЙ...... ЯЛАНГУЯА ЭНЭ СЭТГҮҮЛЧИД