Covid-19: Nike компани дэлгүүрүүдээ хааж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

Covid-19: Nike компани дэлгүүрүүдээ хааж байна

Covid-19: Nike компани дэлгүүрүүдээ хааж байна

Дэлхийн спорт бараа бүтээгдэхүүний томоохон төлөөлөгч болох Nike компани АНУ болон дэлхийн зарим улсууд дахь өөрсдийн дэлгүүрүүдээ шинэ коронавирусийн улмаас хааж буйгаа зарлалаа.

Nike компаний мэдэгдэлд "Өөрсдийн ажилчид болон үйлчлүүлэгчдийнхээ сайн сайхны төлөө бидний авч чадах хамгийн сайн арга хэмжээ бол АНУ, Канад, баруун Европ, Австрали, Шинэ Зеланд зэрэг дэлхий даяар тархсан өөрсдийн дэлгүүрүүдээ хааж, Covid-19-ийн тархалтыг хязгаарлах явдал юм. Бид дэлхий даяарх дэлгүүрүүдээ гуравдугаар сарын 16-ны Даваа гаригаас эхлэн гуравдугаар сарын 27-ны Баасан гариг хүртэл хаах болно. Үйлчлүүлэгч та бүхэн Nike.com болон Nike апликейшнуудаас худалдан авалт хийх боломжтой" хэмээжээ.

Мөн Nike компаний оффисын ажилчид нь гэрээсээ ажлаа хийж, үйлдвэрийн ажилчид нь тусгай хуваарийн ээлжилж ажиллаж байгаа ажээ. Харин Өмнөд Солонгос, Япон болон Хятадын ихэнхи хотууд дахь дэлгүүрүүд нь энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж