Футзалын тэмцээний хэвлэлийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Футзалын тэмцээний хэвлэлийн хурал боллоо

Монгол улсад зохиогдох Ази тивийн футзалын 14 дэх удаагийн тэмцээний эрхийг авах урьдчилсан шатны зүүн бүсийн тоглолт эхлэхэд ердөө 1 хоногийн хугацаа үлдлээ. Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 13ны өдөр тэмцээний техникийн хурал болон хэвлэлийн бага хурал боллоо.

Буянт- Ухаа спортын ордонд болсон техникийн хурлын үеэр багуудын бүх тоглолтонд ашиглах хувцас болон бусад шаардлагатай зүйлсийг эцэслэн шийдвэрлэлээ. Азийн Хөлбөмбөгийн Холбооны тоглолт зохион байгуулагч /Коммиссар/ Жэйсин Мутиа ахлан явууллаа.

Энэхүү техникийн хурлын дараагаар бүх багуудын нэгдсэн хэвлэлийн хурал үргэлжлэн явагдлаа. Мэдээж БНХАУ болон БНСУ-ын шигшээ багууд хүчтэйд тооцогдож байгаа. Тэр дундаа Өмнөд Солонгос сүүлийн хэдэн жил амжилт үзүүлж чадаагүй учир энэ удаа Иран улсын дасгалжуулагчаар шигшээ багаа удирдуулж том амжилтыг хүлээж байгаа нь ойлгомжтой. Мэдээж энэхүү хэсэгт багтсан таван багаас зөвхөн хоёр нь л ирэх жил Узбекстан улсыг зорих эрхийг авах билээ.

Багууд хуваарийн дагуу Буянт-Ухаа спортын ордонд бэлтгэлээ хийж байна. Хэвлэлийн хурлын өмнө ХонгКонг болон Өмнөд Солонгосын багууд бэлтгэлээ хийх үеэр бид таарлаа.

Тэмцээн маргааш буюу бямба гарагт албан ёсоор эхэлнэ. Энэ сарын 14-19өдрүүдэд үргэлжлэн явах тус тэмцээний хэсгийн тоглолтууд өдөр бүр 17:00 цаг болон 20:00 цагуудаас явагдах болно. Та бүхэн Монголын Хөлбөмбөгийн Холбоо мөн Буянт-Ухаа спортын ордноос худалдан авах боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж