Covid-19-ийн халдвараас урьдчилсан сэргийлж гараа тогтмол угаадаг болсноор жил бүрийн өдийд их хэмжээгээр бүртгэгддэг халдварт өвчлөл 3-3.8 дахин буурчээ.
Гуравдугаар сар болон дөрөвдүгээр сард монголчуудын дархлаа хамгийн их суларч, халдварт өвчнөөр өвчлөх нь ихэсдэг байна. Тухайлбал, томуугийн дэгдэлт ихэсч, хатгаа нэмэгдэж, цахилгаан менингит, салхин цэцэг, гар хөл маны өвчин, цусан суулга зэрэг өвчлөл жил бүрийн гурав болон дөрөвдүгээр сард нэрвэгддэг байна.
Covid-19-ийн халдвар гарсан даруйд буюу гурван сарын туршид эмч мэргэжилтнүүд гараа савандаж угаах, амны хаалт зүүх, олон нийтийн газраар аль болох явахгүй байх зэрэг зөвлөмжийг өгч байгаа. Үүний үр дүнд жил бүрийн өдийд бүртгэгддэг халдварт өвчин 3-3.8 дахин буурсан гэж үзэж байгаа аж.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2020 он гарсаар эхний хоёр сард амьсгалын замын халдвар 1516 болж 169-өөр, гэдэсний халдварт өвчлөл 185 болж өнгөрсөн оны мөн үеэс 116-гаар буурчээ.
Р.ДУЛАМ
Зочин 2020-03-16 202.21.108.26
ОВООШ ДЭЭ.хи хи
TOC 2020-03-16 150.129.140.57
tegeed omno ni ugaadaggui baisan bolj taarch bnuu hogiin ym bichih ymaa.
Иргэн 2020-03-16 64.119.22.70
Баяр хүргэе! Эмьдралд хэвшүүлээд үр дүнд нь эрүүл энх тайван байх болно ЭМЯ УОК болон нийт ард түмэн минь хийвэл хүсвэл болдог юм шүү
Зочин 2020-03-16 66.181.176.138
2-3 сар хоорч давхисаар байгаад олоод ирлээ
Катуу 2020-03-16 202.126.89.52
Монголчууд Одоо цаашдаа гудманд нус шүлс цэрээ ил хаяхаа үүрд болимоор байна. Бас ахуй орчиндоо цэвэрч нямбай амьдардаг болмоор бн жишээ нь модон жорлонгоо халах.
Хийхёстойзүйл 2020-03-16 59.153.113.99
Одоо сумын төвүүдийг бага оврын цэвэрлэх ыайгууламжтай болгож айл бүхнийг цэвэр,бохир устай холбочихвол ч б**с ыөөрний өвчнөөс эхлээд хамуу халдвар гээд мөнч олон өвчнөөс сална даа?! Тэмбүүтэй тэмцэх дайн зарлаж өөрсдийгөө гутаах биш харин ийм байгууламжтай болох уриа гарган бүх нийтээр хувь хувьсгалынхан бүгд нийлэн тэмцэж шийдэж чадвал ч өвчин зовлонгоосоо салчихна даа!! Одоо цаг үе чинь юу билээ,21-р зуун гарчихаад давхиж яваа билүү,та минь ээ!!!'
Чингүүн 2020-03-16 202.126.89.52
Eр нь энэ өвчний гол шалтгаан бол ХЭТ ИХ ХҮН АМ. Хүн амын өсөлтөө хязгаарлах хэрэгтэй..
Монгол 2020-03-16 203.91.115.48
Зөвхөн гар угаах биш шүүдээ. Контакт багассантай бас холбоотой. Нууцгүй хэлэхэд амарч байж байгаад ажил дээрээ очоод л ханиад хүрчихдэг шүү дээ.
Зочин 2020-03-16 95.147.17.0
Овоо шдээ, ингээд хэвшчихвэл сайн сан. Бидний зарим нь багаасаа гараа угааж сурсан, харин ялангуяа зуслан дээр ажиглаж байхад зарим хүн нойлд орчихоод ч гараа угаадаггүй заваарч харагддаг байсан. Үүнээс хойш угааж сурах байлгүй дээ гэж найдацгаая.
alchii shvv 2020-03-16 202.131.227.82
alchii shvv
Зочин 2020-03-16 203.91.114.244
үнэн шд. Би лав өмнөхөөсөө бараг 2 дахин илүү гараа угааж, маск зүүж байна.
иргэн 2020-03-16 66.181.178.178
Хорио цээрийн үеэр Улаанбаатарынхан ямарч байсан гараа угаадаг, маск зүүдэг болсон нь сайн хэвшил болов.Өмнө нь автобусанд орж ирчихээд амаа дарахгүй ханиадаг, найтидаг хүмүүс байдаг байлаа.Зарим автабусны утаа ч их байв.Одоо ямарч байсан масктай болов.
ИНГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ДООШ НЬ БИТГИЙ ХИЙ 2020-03-16 66.181.185.252
Монголчууд бид угаасаа л тогтмол гараа угаадаг ш дээ. Маш цөөн тооны хүн л угаадаггүй байсан байхаа. Өөрсдийнхөө тухай бичихдээ аль болох өөдрөг эeрэгээр ойлгуулж мэссэж өгвөл нийгэмд хүмүүст зөв үлгэрлэл болдог. Бид багаасаа л гэр, цэцэрлэг, сургуулиасаа гараа угаахын чухалыг сурсан шүү дээ.
Мэдээндээ : Бидний тогтмол гараа угаадаг байдал нь монголчууд биднийг элдэв өвчнөөс хамгаалж чадаж байна шүү, бид цэвэрч ард түмэн шүү, та нартаа баярлалаа … гэх мэтээр бичвэл зүгээр байхаа.
Tr 2020-03-16 66.181.176.63
Тэгж худлаа яриад юүхэв. Ариун цэвэр сахихдаа тааруу шүү дээ. Гоёж ярихаар гоё сонсогдох боловч үнэн бол үнэнээрээ л байх болно. Наад зах нь үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг харчих, тэгээд бодоод үз.
Яаг одоо үнэнээрээ 2020-03-16 108.170.182.183
Айлд зочилж орчихоод шууд агаа угаадаг нь гараа өргөдөө.
Зочин 2020-03-16 66.181.180.173
Гараа угаадаггүйгээс өвчин тусаад байдаг байжээ.
Зочин 2020-03-16 134.19.174.163
Kk ugaadaggui bsiinn bxdaa