“Исламын улс” Бейрутад террорист ажиллагаа явуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

“Исламын улс” Бейрутад террорист ажиллагаа явуулжээ

Фото: Khalil Hassan / Reuters

 

Террорист “Исламын улс” бүлгийнхэн Бейрутын өмнөд дүүрэгт хийгдсэн аллагын хариуцлагыг өөртөө авчээ. Гурван амиа золиослогчид бөмбөгийг дэлбэлсэн байна. Бурж-аль-Баражне дүүрэгт болсон аллагын улмаас 41 хүн амь үрэгдэж, 180 орчим хүн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна.

 

Хүнс зөөдөг мотоциклийг амиа золиослогч нар ашиглажээ. Тийм ч учраас тэд цагдаагийн нэвтрэн өнгөрүүлэх цэгийг амархан гаталж чадсан байна. Шиитийн сүм байдаг Айн-эс-Сикка талбайд тэд бөмбөгөө дэлбэлжээ.

 

Ливаны ерөнхий сайд Тамам Салям баасан гаригт тус улс гашуудал зарлаж буйг хэлэв.

 

Бурж-эль-Баражне амьдардаг "Хезболла» хөдөлгөөний идэвхтнүүд Ислам улс бүлэглэлтэй тэмцэхээс татгалзахгүй гэлээ. Энд гарсан дэлбэрэлт гэмт хэрэг юм. Энэ бол бидний хоорондын урт хугацааны дайн гэж уг хөдөлгөөний нэг лидер Хусейн Халил хэлэв.

 

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Бейрутад бас нэг дэлбэрэлт болсон бөгөөд түүний хариуцлагыг "Фронт аль-Нусра» өөртөө авсан.

 

"Исламын улс», "Аль-Каида», "Фронт аль-Нусра» гэх террорист байгууллагууд Орос зэргийн зарим орнуудад хориотой. Гурван жилийн дотор террористууд Ирак, Сирийн ихээхэн нутаг дэвсгэрийг эзэлжээ. Тэд Хойд Африкт, тухайлбал Ливид нөлөөгөө тараахаар оролдож байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж