Норвегийн алдартай шинжлэх ухаан, технологийн их сургууль хилийн чанадад, ялангуяа АНУ-д суугаа оюутнуудаа коронавирусийн тахлаас зугтан, эрүүл мэндийн салбар сайн хөгжсөн эх орондоо эргэн ирэхийг уриалжээ.
Ингэхдээ тэд “Гадаад хэргийн яамны өгсөн зөвлөмжийн дагуу Норвегийн шинжлэх ухаан, технологийн их сургууль гадаадад суугаа оюутнуудыг гэртээ ирэхийг зөвлөж байна. Энэ нь ялангуяа АНУ гэх мэтийн эрүүл мэндийн салбар, төрийн үйлчилгээ нь хөгжил муутай улсад оршин сууж байгаа оюутнуудад хамаатай” хэмээн жиргэжээ.
Уг мэдэгдэлд дурдсанчлан Норвегийн Гадаад хэргийн яам гуравдугаар сарын 12-нд хилийн чанадад суугаа иргэдээ эх орондоо ирэхийг зөвлөсөн аж. Норвеги нисэх онгоцны буудал, далайн боомтуудаа хааж эхэлсэн бөгөөд гадаад орноос жуулчин хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн ч өөрийн улсын иргэнийг бол асуудалгүй хүлээн авч, 14 хоног тусгаарлах гэнэ.
Эх сурвалж: HUFFPOST.COM
Холбоотой мэдээ