Казахстанд коронавирусийн гурван тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тоо ес болсноор улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч Касым Жомарт гаргажээ.
Уг шийдвэрийн хүрээнд дипломат төлөөлөгчид болон тус улсын Засгийн газрын урилгатай зочдоос бусад бүх хүмүүсийг хилээр орох, гарахыг хориглосон байна. Тус улсад анхны тохиолдол баасан гаригт /2020.03.13/ илэрсэн юм.
“Covid-19” халдвар Казакстаны хөрш зэргэлдээ оршдог Узбекистанд мөн анхны дөрвөн тохиолдол бүртгэгдэж, тус улс бүх сургуулиа гурван долоо хоног хаах, хилээ хаах, агаарын болон авто замын тээврийг зогсоох арга хэмжээнүүдийг авч эхэллээ.
Ийнхүү өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийг хүртэл ганц ч халдвар бүртгэгдээгүй байсан “Стан” улсуудын хамгийн их хүн амтай хоёр улсад халдвар бүртгэгдлээ.
Эх сурвалж: www.rferl.org
Холбоотой мэдээ