Нийслэл рүү орох гарах хөдөлгөөнийг өнөөдөр /2020.03.16/ өглөө 07:00 цагт нээсэн. Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодод болон шороон замуудад Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албанаас хяналт тавьж ажиллалаа. Энэ хугацаанд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй, осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна. Дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай 10 мянга 741 иргэн, 4069 тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн аж.
Товчоодод хөдөлгөөний ачааллаас шалтгаалан дөрвөөс зургаан эгнээ гарцыг нээж, түргэн шуурхай зохицуулалтыг цаг тухайд нь авч ажиллаж байна. Ингэхдээ хяналтын найман цэг дээр эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн 148 албан хаагч хяналт, тандалтын үйл ажиллагааг явуулж байгаа юм. Мөн орон нутаг болон нийслэл рүү зорчиж буй тээврийн хэрэгсэлд хоёр талдаа хяналт тавьж, иргэн бүрийн биеийн халууныг хэмжиж, холбогдох асуумж, зөвлөгөөг өгч, зөвлөмж тарааж ажиллаж байна.
Э.АРИУН
Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ