УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийв

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өөрийн байр сууриа илэрхийлж өнөөдөр /2015.11.13.Баасан гараг/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээлэлдээ, 1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж зайлшгүй өөрчлөх шаардлага байгааг иргэд олон түмэн, судлаачид олон удаа ярьж хэлж байгаа. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан. 1992 оны Үндсэн хууль мөрдөгдөөд 20 гаруй жил болж байна. Улс төр, нийгмийн асуудалтай холбоотой зайлшгүй өөрчлөх асуудлууд байгаа гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчилдөг тодорхой, дүрэм журамтай. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан. Энэ хуулийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах ёстой байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх санал санаачлагыг дэмжиж байгаа. Харин яаж өөрчлөх процессыг энэ журмын тухай хуулиар явуулах ёстой.

Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тавигдах зургаан шаардлага бий. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсч байгаа субьектууд хуулийн хүрээнд ажиллах нь зүйтэй. Сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг шийдсэн байх ёстой. Мөн хуулинд зааснаар Ард нийтийн санал асуулгыг Улсын Их Хурлын сонгуультай зэрэгцүүлж явуулж болно гэсэн заалт бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх явцдаа Монгол Улсын тусгаар тогтнол, олон түмний эрх ашгийг бодож хуулиндаа захирагдаж хуулийн дагуу ажиллаасай гэдэг үүднээс өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна гэлээ. Мэдээллийн явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Эмгэн 2015-11-13 103.26.194.142

Үндсэн хуулийг энэ удаагийн чадамж муутай парламент өөрчлөж чадахгүй байхаа.

Зочин 2015-11-13 112.72.15.61

Шизотой баагий

Demjinee 2015-11-13 103.9.90.39

Батзандангаа дэмжинэ

иргэн 2015-11-13 202.131.235.211

банкны зээлийн хүүг бууруулах, хамтын тэтгэвэр гэх мэт олон амин чухал асуудлыг санаачлан хэрэгжүүлж байгаа чадалтай, зоригтой гишүүн. Намын биш ард олны төлөө үг хэлж байгаа өөр хэдэн гишүүн байна? Батзандаан амжилт.

ИРГЭН 2015-11-13 202.131.236.158

СОЛИОРОО Л ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨН ГЭЭД ЯВААД БАЙСАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛООД АРД ТҮМНИЙХЭЭ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ, САЙН САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЮУ ХИЙВ ЭЭ БАТЗАНДАН ГУАЙ!!!!!!!!!!!!!!! ӨӨРӨӨ ЮУ Ч ХИЙХГҮЙ, ХИЙСЭН ХИЙДЭГ ХҮНИЙГ ЗҮГЭЭР Л ШҮҮМЖЛЭЭД СУУГААД БАЙДАГ НӨХӨР ҮҮ ҮГҮЙ ЮУ!

Зочин 2015-11-13 202.55.191.34

ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРЬЛОО ЮУ.... ЧАМД ЭНЭ БАЙТГУАЙ ЮМ ХИЙХ ХУГАЦАА БАЙЛАА..... ЮУ ХИЙСЭН БИЛЭЭ.......... НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР БУС НУХАЦТАЙ ХИЙХ ЁСТОЙ.......... ӨНӨӨГИЙН ХУВЬД ТӨРИЙН ХУЛГАЙЧ НАР ӨӨРТӨӨ АШИГТАЙГААР ГУЙВУУЛАХ МАГАДЛАЛ ИХТЭЙ

Зочин 2015-11-13 202.126.91.100

шоумээн

Зочин 2015-11-13 103.26.193.116

ЧАМ ШИГ ПОМИДОР ШИДЭЖ ГИШҮҮН БОЛСОН БИШ ЦААНА ЧИНЬ ХҮН ШАТАЖ ТЭМЦЭЖ БАЙН МОНГОЛЧУУД УРАН ЯРЬСАН УРХАГ ИХТЭЙ ХҮМҮҮСИЙГ СОНГОХОО БОЛЬЖ ХҮНЭЭ САЙН СУДАЛЖ СОНГОМООР ЮМ ДАА

FFF 2015-11-13 202.9.41.195

99 GISHUUN MANUUHAI NERTEI HURALDAA SUUHGI TENMELUUD NEMGDEJ ZUVHEN 20 MANUUHAITAI HURALDAJ HUULI BATALSAN DUR ISGEGCHID NEMGDHNEDEE.

FFF 2015-11-13 202.9.41.195

99 GISHUUN MANUUHAI NERTEI HURALDAA SUUHGI TENMELUUD NEMGDEJ ZUVHEN 20 MANUUHAITAI HURALDAJ HUULI BATALSAN DUR ISGEGCHID NEMGDHNEDEE.

Г.БАТХҮҮ ОЛОН ТЭЭВЭРЧДИЙН ХООЛЫГ БУЛААЖ БАЙНА 2015-11-13 122.201.31.160

ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ ШУНХЛАЙ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ХҮН ХҮН ЗАГНАСАН ХҮҮХЭН НАРЫГ АТГ, ШӨХТГ-ААР ШАЛГУУЛМААР БАЙНА. САР ГАРУЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. НМХГ, АУДИТЫН ШАЛГАЛТ ОРООД ЗТЯ-НААС ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАСНЫГ Г.БАТХҮҮ АЗАРГАЛААД БОЛИУЛСАН БАЙНА. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД , АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ ИХ МӨНГӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХ БОЛОМЖГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ОНГОЦНЫ НИСГЭГЧ, ВАГОНЫ МАШИНИСТ, УРАН НУГАРААЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААГААД УТСААР НЬ АСУУХААР ӨГЧ БАЙГАА ГЭЭД ИНЭЭД НЬ ХҮРЭЭД СУУЖ БАЙДАГ . ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО.