Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  • “Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын 2016 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-ын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр тогтлоо.

  • Үндэсний орлогын газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийг эгүүлэн татаж авах нь зүйтэй гэж тогтлоо.

  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж байгааг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-13 202.21.106.105

Гааль гэдэг бол улс орны эдийн засгийн аюулгүй байдлын манаа нь юм ш дээ. Гэтэл зөвхөн татвар хураагч байдлаар харах юм, энэ засаг. Засгийн газрын тэргүүн нь Бээжинд шалгасан зорчигчийн чемоданыг Буянт-Ухаад битгий шалга гэж байдаг. Тэгж хэлсний маргааш нь хар тамхи гарч ирж л байдаг. Тэрийг нь оруулаад залуусаа хар тахал руу явуулах ёстой болж байна уу. Энэ сангийн сайд нь гадаад явж үзсэн үү, морь унасан толгойгүй хүн