"Фантастик продакшн"-ий уран бүтээлчид 10 жилийнхээ ойд зориулан бүтээсэн "37-р точка" олон ангит уран сайхны киноны төгсгөлийн анги тун удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна. Энэ тухай уран бүтээлчид ярихдаа “Төгсгөлийн анги тун удахгүй гарна. Үүгээр бүх зангилаа тайлагдана” гэсэн юм. Гэхдээ төгсгөлийн бүрэн хэмжээний уран сайхны киног үзэхийг хүссэн үзэгчид тасалбараа зөвхөн www.37tochka.mn сайтаас онлайнаар худалдан авч, "Skygo" аппликейшн болон IPTV-ээр хүлээн авах боломжтойг дуулгалаа.
"37-р точка" олон ангит уран сайхны кино 2019 оны есдүгээр сард нээлтээ хийж, хоёр бүлэг, 20 ангийг толилуулаад байна. Тус кино нь 1970, 1980-аад оны залуучуудын амьдралыг түүхэн үйл явдалд тулгуурлан уран сайхны аргаар харуулснаараа өвөрмөц болохыг уран бүтээлчид онцолж байсан юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ