Charlie Hebdo онгоцны ослыг шоглон зуржээ

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Charlie Hebdo онгоцны ослыг шоглон зуржээ

Фото: Panoramic / Zumapress / Global Look

Францын шог сэтгүүл Charlie Hebdo нүүр хуудсандаа Оросын онгоцны ослыг дүрсэлжээ. Онгоцны сүүлний нүх рүү пуужин нисэн орж байгаагаар зурсан шинэ шогийг тэд тавьсан байна. Зургийг “Синай дээрх сүйрэлд. Эцэст нь секс шүү!” гэсэн тайлбартайгаар гаргасан нь багагүй шуугиан тариад байна.

Оросын онгоц сүйрсэн талаарх хоёр шог зургийг арваннэгдүгээр сарын эхээр Charlie Hebdo хэвлэсэн байжээ. Нэгэн сахалтай террорист дээр онгоцны сэгүүд, амь үрэгдэгсдийн цогцос унаж байгаа зургийг тэд “Орос бөмбөгдөлтөө нэмэгдүүлж байна” гэсэн гарчигтайгаар тавьсан байна.

Шог зураачдыг Оросын улстөрчид, нийгмийн зүгээс ихээхэн шүүмжилсэн юм. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Песков шог зургуудыг бүдүүлэг, дээрэлхэл гэж нэрлэжээ.

Charlie Hebdo сонины ерөнхий редактор Жерар Биар тайлбар хийхдээ Оросын онгоц унасан баримтыг л гаргаж тавьж байгаа болохоос биш амь үрэгдэгсдийг доромжлоогүй гэв. “Эдгээр зургуудад шог баатар байхгүй. Бид долоо хоног бүр тайлбараа хийж байх болно” гэж тэр мэдэгджээ.

Шарм-эль-Шейхаас Санкт-Петербургийн чиглэлд нисч байсан "Когалымавиа» компанийн Airbus A321 хөлөг Синайн хойг дээр аравдугаар сарын 31-нд сүйрсэн юм. Онгоцонд явсан 224 хүн бүгд амь үрэгдсэн.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж