Ян Вертонгений гэрт хулгайч нэвтэрч, эхнэр хүүхдүүдэд нь хутга тулгажээ

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

Ян Вертонгений гэрт хулгайч нэвтэрч, эхнэр хүүхдүүдэд нь хутга тулгажээ

Ян Вертонгений гэрт хулгайч нэвтэрч, эхнэр хүүхдүүдэд нь хутга тулгажээ

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Тоттенхэм Хотспур багийн хамгаалагч Ян Вертонгений гэрт орон байрны хулгайчид нэвтрэн, эхнэр хүүхдүүдэд нь хутга тулгасан хэрэг гарчээ.

УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны хүрээнд өнгөрөгч долоо хоногт Английн Тоттенхэм Хотспур баг Германы РБ Лейпциг багтай хариу тоглолтоо Герман улсад хийсэн юм. Тэгвэл Ян Вертонгенийг багтайгаа Герман явсан хойгуур түүний Лондон хот дахь гэрт нь нүүрэндээ баг зүүсэн дөрвөн этгээд хүчээр нэвтрэн орж, эхнэр болон хүүхдүүдэд нь хутга тулган сүрдүүлжээ. Энэ тухай Тоттенхэм Хотспур багийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ "Бид Ян болон түүний гэр бүлийг энэ хүнд хэцүү цагт дэмжсээр байгаа. Мөн бид энэ хэрэг дээр хамтарч туслах хэн нэгэн гэрч байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэн мөрдлөгийн явцад түлхэц болоосой гэж хүсч байна" хэмээжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар "Гуравдугаар сарын 10-ны 19.49 цагт NW3 гэх орон сууцны хаягаар орон байрны хулгай гарлаа гэсэн дуудлага ирсэн. Нүүрэндээ баг зүүж, хутгаар зэвсэглэсэн дөрвөн этгээд гэрт байсан хүмүүсийг сүрдүүлэн олон тооны үнэт эдлэл хулгайлсан. Цагдаа нарыг ирэхэд хэн ч гэмтээгүй байсан бөгөөд хулгайчид хэргийн газраас зугтааж амжсан" хэмээжээ.

Өдгөө 32 настай Бельги хамгаалагч Ян Вертонген гэмт хэргийн золиос болсон хамгийн сүүлчийн хөлбөмбөгчин болж байна. Түүнээс өмнө Кристал Палас багийн хамгаалагч Мамаду Сакогийн гэрт өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хулгай орон 500 мянган фунт гаруй үнэ бүхий эд зүйлс хулгайлжээ. Мөн Арсенал багийн Мезут Өзил, Сеад Коласинац нарын сууж явсан автомашин руу гэмт этгээдүүд халдсан хэрэг мөн гарч байсан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж