АНУ “Жихади Жон”-ы эсрэг агаарын цохилт явуулав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

АНУ “Жихади Жон”-ы эсрэг агаарын цохилт явуулав

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

АНУ “Жихади Жон”-ы эсрэг агаарын цохилт явуулав

 

АНУ-ын арми “Исламын улс” бүлэглэлийн зандалчин “Жихади Жон”-ыг устгахаар Сирид агаарын дайралт хийсэн байна. “Жихади Жон” буюу Мухаммед Эмвази нь  “Исламын улс” бүлэглэлд барьцаалагдсан Япон болон Барууны орны иргэдийг цаазлах ажиллагааг гүйцэтгэсэн харгис этгээд юм. Их Британийн иргэншилтэй “Жихади Жон”-ы байршлыг Сирийн Ракка хотын ойролцоо байгааг илрүүлснээр АНУ-ын арми агаарын цохилт хийжээ. 

 

Мухаммед Эмвази “Исламын улс” бүлэглэлд элсэхээсээ өмнө Лондонд программист мэргэжлээр суралцаж байжээ. Тэрбээр өнгөрсөн оноос “Исламын улс” бүлэглэлийн барьцааны хүмүүсийг цаазалж буй бичлэгт харагдах болсноор “Жихади Жон” нэрээр алдаршаад буй юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Paвcaл 2015-11-13 174.31.168.210

Дөнгөж сая Парис болон дүүргүүдэд цуврал халдлага болж 100 гаруй хүн алагдаж, 100 гаруй хүнийг барьцаанд авлаа. Франц онц байдал тогтоож, хилээ хаалаа.

Paвcaл 2015-11-13 75.172.27.211

Сирид хийж буй АНУ-ын цэргийн ажиллагааг би бодохдоо Германыг хувааж авдаг шиг Сирийг Оростой хувааж авах ажиллагаа болов уу гэж бодох юм. Хэрэв АНУ хуурай замын цэргээ оруулбал тэр хэсэгт Оросын ч, Сирийн ЗГ-ын хүчин ажиллагаа явуулахгүй. Тэгээд л Баруун Берлин, Хоёр Солонгосын түүх давтагдана даа.

Paвcaл 2015-11-13 75.172.27.211

Энэ нөхөр толгой тасалдаг компьютерын тоглоом хийвэл дороо hit болноо.

Зочин 2015-11-13 203.91.118.70

Үнэн үү? Худлаа шоу хийж, бултуулах гэж байна уу, энэ америкчууд?

Зочин 2015-11-13 202.179.28.181

онож устгасан уу

Зочин 2015-11-13 202.9.40.172

Хха ганц хүн ***** гэж Сири-г бөмбөгдөөл цаад утгаараа асадын дэмжигчдийг л устгах зорилготой юм аа гээд зүгээр хэлчихгүй энэ АНУ нээрээ жүжигчин гэж жигтэйхэн

Зочин 2015-11-13 203.91.118.70

Тэгээд устгаж чадсан юм уу, үгүй юм уу? Эсвэл зүгээр шоу юу?

хэхэ 2015-11-13 202.5.196.170

энэ баагий ч хэдий нь үхдэл л дээ