АНУ “Жихади Жон”-ы эсрэг агаарын цохилт явуулав

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

АНУ “Жихади Жон”-ы эсрэг агаарын цохилт явуулав

 

АНУ-ын арми “Исламын улс” бүлэглэлийн зандалчин “Жихади Жон”-ыг устгахаар Сирид агаарын дайралт хийсэн байна. “Жихади Жон” буюу Мухаммед Эмвази нь  “Исламын улс” бүлэглэлд барьцаалагдсан Япон болон Барууны орны иргэдийг цаазлах ажиллагааг гүйцэтгэсэн харгис этгээд юм. Их Британийн иргэншилтэй “Жихади Жон”-ы байршлыг Сирийн Ракка хотын ойролцоо байгааг илрүүлснээр АНУ-ын арми агаарын цохилт хийжээ. 

 

Мухаммед Эмвази “Исламын улс” бүлэглэлд элсэхээсээ өмнө Лондонд программист мэргэжлээр суралцаж байжээ. Тэрбээр өнгөрсөн оноос “Исламын улс” бүлэглэлийн барьцааны хүмүүсийг цаазалж буй бичлэгт харагдах болсноор “Жихади Жон” нэрээр алдаршаад буй юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж