АНУ-д коронавирусийн эсрэг вакцины туршилт эхэллээ | News.MN

АНУ-д коронавирусийн эсрэг вакцины туршилт эхэллээ

АНУ-д коронавирусийн эсрэг вакцины туршилт эхэллээ

АНУ-д коронавирусийн эсрэг вакцины туршилт эхэллээ

АНУ-д коронавирусийн эсрэг вакцины клиникийн туршилтын анхны тарилга өнөөдөр /2020.3.16/ эхэлжээ. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтээс санхүүжүүлсэн коронавирусийн эсрэг вакцины туршилт Сиэтл хот дахь “Kaiser Permanente Washington” эрүүл мэндийн судалгааны институтэд болж байна. Эхний туршилтад сайн дурын 45 залуу оролцож, “Moderna Inc” компанитай хамтран гаргасан вакцины өөр өөр тунг тариулах аж. Вакцины туршилтын тунд коронавирус ороогүй тул сайн дурын оролцогчид халдвар авахгүй гэж мэдэгджээ. Энэхүү туршилт нь вакцины сөрөг, гаж нөлөөг илрүүлэх зорилготой аж.

АНУ-д эрүүл мэнд болон эм үйлдвэрлэлийн 20 гаруй компани, институт коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахаар цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Гэхдээ коронавирусийн вакциныг гарган авч, их хэмжээгээр үйлдвэрлэхэд багадаа 18 сарын хугацаа шаардлагатай гэж АНУ-ын албаныхан мэдэгджээ. Зарим эрдэмтэд хүний дархлааг хоёроос гурван сарын хугацаанд дэмжих түр хугацааны вакцин гаргаж авахаар ажиллаж байна.

Дэлхий даяар коронавирусийн халдвар буюу “COVID-19” өвчний цар тахлаар 169 мянга гаруй хүн өвчилж, 5800 гаруй хүн нас бараад байна. АНУ-д халдвараар 50 гаруй хүн нас барж, 49 муж улсад 3000 орчим хүн өвчилжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр “COVID-19” өвчнөөр хөнгөн өвдсөн хүмүүс 14 хоногийн хугацаанд эдгэрэх боломжтой бол хүнд тусвал 21-49 хоног шаардлагатай гэжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-16 43.228.131.45

Зохиосон гээгүй байна Уханьд болсон дэлхийн цэргийн наадмын үеээр халдвартай АНУ-ын цэргүүд халдвар тараасан гэсэн таамаг төдий юм ярьж байна. Хардахаа хүрвэл энэ наадамд оролцсон 110 орныг хардах нь зүйтэй Энэ цэргийн наадамд Монголоос 75 хүн оролцсон эдгээрээс АНУ-ын цэргүүдтэй барилдсан Монгол цэрэг өдийд өчнөөн Монгол хүнд тараасан байх ёстой байг гэхэд АНУ-тай тоглосон Бразил, Литвийн сагсан бөмбөгийн шигшээ баг тэр чигээрээ корона авах нь ёстой хөлстэй биеээр байнга контокт үүсдэг спорт ..

Avatar

Зочин 2020-03-16 202.126.88.53

Анхнаасаа вакцин нь бэлэн байсан байна.

Avatar

Зочин 2020-03-16 66.181.186.184

2015 онд .вирустай хамтад нь бэлэн болгосон гэдэг таамаг бий ("Nature medecine" journal)

Avatar

Zochin 2020-03-16 66.181.169.162

Вакцин нь юун ч амархан бэлэн байж байдгийн.

Avatar

РАВДАН 2020-03-16 66.181.161.75

АНУСУУДЫН ЗОХИОСОН ВИРУС ГЭЖИЙНЛЭЭ. ГИТАДЫН ХЯ-НЫ АЖИЛТАН МЭДЭГДЭЛ ХИЙСИЙШД. ЗОРИЛГО НЬ АШИГ ӨГДӨГГҮЙ ХЭРЭГЛЭГЧДИЙГ УСТГАХ ГЭЖИЙНЛЭЭ. ӨНДӨР НАСТНУУД ЮМУУДАА.

Avatar

Улаангом 2020-03-16 66.181.176.138

Нийгмийн халамжийн зардал ихтэй настай хумуус бие муутай хумуус. Тэдэнд тэтгэвэр тэтгэмж огох шаардлагагуй болно.Борис жонсон тавлаж байгаа юм шиг ярьсан шуу дээ.Хун ам цоолох толовлогооний эхний хэсэг. Туршилтын хэсэг.

Avatar

Зочин 2020-03-16 66.181.168.81

Зохиосон гээгүй байна Уханьд болсон дэлхийн цэргийн наадмын үеээр халдвартай АНУ-ын цэргүүд халдвар тараасан гэсэн таамаг төдий юм ярьж байна. Хардахаа хүрвэл энэ наадамд оролцсон 110 орныг хардах нь зүйтэй Энэ цэргийн наадамд Монголоос 75 хүн оролцсон эдгээрээс АНУ-ын цэргүүдтэй барилдсан Монгол цэрэг өдийд өчнөөн Монгол хүнд тараасан байх ёстой байг гэхэд АНУ-тай тоглосон Бразил, Литвийн сагсан бөмбөгийн шигшээ баг тэр чигээрээ корона авах нь ёстой хөлстэй биеээр байнга контокт үүсдэг спорт

Avatar

Зочин 2020-03-16 202.179.27.183

18 сар хүлээж суутал хийраад дуусах юм биздээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж