АНУ-д коронавирусийн эсрэг вакцины туршилт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

АНУ-д коронавирусийн эсрэг вакцины туршилт эхэллээ

АНУ-д коронавирусийн эсрэг вакцины туршилт эхэллээ

АНУ-д коронавирусийн эсрэг вакцины клиникийн туршилтын анхны тарилга өнөөдөр /2020.3.16/ эхэлжээ. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтээс санхүүжүүлсэн коронавирусийн эсрэг вакцины туршилт Сиэтл хот дахь “Kaiser Permanente Washington” эрүүл мэндийн судалгааны институтэд болж байна. Эхний туршилтад сайн дурын 45 залуу оролцож, “Moderna Inc” компанитай хамтран гаргасан вакцины өөр өөр тунг тариулах аж. Вакцины туршилтын тунд коронавирус ороогүй тул сайн дурын оролцогчид халдвар авахгүй гэж мэдэгджээ. Энэхүү туршилт нь вакцины сөрөг, гаж нөлөөг илрүүлэх зорилготой аж.

АНУ-д эрүүл мэнд болон эм үйлдвэрлэлийн 20 гаруй компани, институт коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахаар цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Гэхдээ коронавирусийн вакциныг гарган авч, их хэмжээгээр үйлдвэрлэхэд багадаа 18 сарын хугацаа шаардлагатай гэж АНУ-ын албаныхан мэдэгджээ. Зарим эрдэмтэд хүний дархлааг хоёроос гурван сарын хугацаанд дэмжих түр хугацааны вакцин гаргаж авахаар ажиллаж байна.

Дэлхий даяар коронавирусийн халдвар буюу “COVID-19” өвчний цар тахлаар 169 мянга гаруй хүн өвчилж, 5800 гаруй хүн нас бараад байна. АНУ-д халдвараар 50 гаруй хүн нас барж, 49 муж улсад 3000 орчим хүн өвчилжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр “COVID-19” өвчнөөр хөнгөн өвдсөн хүмүүс 14 хоногийн хугацаанд эдгэрэх боломжтой бол хүнд тусвал 21-49 хоног шаардлагатай гэжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж