Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа ирэх сард болно | News.MN

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа ирэх сард болно

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа ирэх сард болно

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа ирэх сард болно

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдана. Цахим дуудлага худалдааны давуу тал нь  оролцохыг хүссэн хүн бүр интернетэд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан дуудлага худалдаанд байршил харгалзахгүй оролцох боломжтой юм. Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж нь хүсэлтээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 04 дүгээр сарын 08-ны өдрийн 08:30 цагийн хооронд www.mle.mn цахим системээр бүртгүүлнэ.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  1. Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;
  2. Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/

Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд мессежээр болон имэйлээр мэдэгдэнэ. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Нэг иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрт тушаана.

Дуудлага худалдааны дэнчин, тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Дэнчингийн үнэ, НГЗБТ-ний дугаар бичих

Дуудлага худалдааны үнийн саналыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагаас эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, оролцогч тус бүрд газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

Холбоо барих утас: 7777-1285, 315712, 89050093

 

Дуудлага худалдаагаар олгох газрын байршил, зориулалт, дуудлага худалдааны анхны үнэ

 

ДүүрэгХорооГазрын байршилЗориулалтГазрын хэмжээ /га/ Дуудлага худалдааны анхны үнэ нийт /төг/

 

 

1Баянзүрх5Эрдэнэтолгой дээрҮүрэн холбооны станц0.0092 381 219

 

2Баянзүрх11Ургах наран хорооллын зүүн хойд уулан дээрҮүрэн холбооны станц0.007631 553
3Баянзүрх11Хуучин эмэгтэйчүүдийн хорих ангийн хойд талын толгой дээрҮүрэн холбооны станц0.01842 214

 

4Баянзүрх20Хуандайн амандАялал жуулчлал2.088 720 000

 

5Сонгинохайрхан2Толгойтын эцсийн тойргийн зүүн хойд уулан дээрҮүрэн холбооны станц0.0341 524 686

 

6Сонгинохайрхан21Баруун турууны давааны баруун хойд талдХөдөө аж ахуйн үйлдвэрлэл0.51 500 800

 

7Сонгинохайрхан21Ар Шижирийн амандХөдөө аж ахуйн үйлдвэрлэл0.513 648 000

 

8Сонгинохайрхан21Батсүмбэрийн зам дагуу, 347-р зөрлөгШатахуун түгээх станц0.5115 400 000

 

9Хан-Уул21Морингийн гэр хорооллын урдОрон сууц0.445 309 200

 

10Хан-Уул21Нисэх зурвасын урд талдӨвлийн хүлэмжийн аж ахуй3.3146 128 000

 

11Налайх5Гандан уулын урд талдҮйлдвэрлэл0.59 650 000

 

НИЙТ9.26493 807 672

 

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж