“Dior”, “Givenchy” зэрэг үнэртний брэндүүд гар ариутгагч үйлдвэрлэнэ | News.MN

“Dior”, “Givenchy” зэрэг үнэртний брэндүүд гар ариутгагч үйлдвэрлэнэ

“Dior”, “Givenchy” зэрэг үнэртний брэндүүд гар ариутгагч үйлдвэрлэнэ

“Dior”, “Givenchy” зэрэг үнэртний брэндүүд гар ариутгагч үйлдвэрлэнэ

Францын тансаг үнэртний “Christian Dior”, “Guerlain”, “Givenchy” зэрэг брэндүүдийг эзэмшдэг “LVMH” групп тус улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан үйл ажиллагаагаа өөрчлөхөөр болсноо зарлажээ.

Тодруулбал тус групп үнэртний үйлдвэрлэлээ зогсоож, гар ариутгагч бодис их хэмжээгээр үйлдвэрлэх шийдвэр гаргасан байна. Ийнхүү үйлдвэрлэсэн гар ариутгагчаа улсынхаа Эрүүл мэндийн яаманд үнэгүй нийлүүлэхээр болжээ.

Халдварт тахлын улмаас дэлхий нийтээр гар ариутгагч, амны хаалт зэрэг хамгаалах хэрэгслийн дутагдалд орж буй энэ үед АНУ-ын Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо шоронгийн хоригдлуудыг гар ариутгагч үйлдвэрлэх ажилд дайчилж эхэлжээ.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zalruulga 2020-03-16 142.129.116.240

Edgeer brandiig ezemshigch LVMH group unertenii uildveriin shugam deeree gar ariutgagch uildverlene gesen utgatai medee baisan yum l daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж