Францын тансаг үнэртний “Christian Dior”, “Guerlain”, “Givenchy” зэрэг брэндүүдийг эзэмшдэг “LVMH” групп тус улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан үйл ажиллагаагаа өөрчлөхөөр болсноо зарлажээ.
Тодруулбал тус групп үнэртний үйлдвэрлэлээ зогсоож, гар ариутгагч бодис их хэмжээгээр үйлдвэрлэх шийдвэр гаргасан байна. Ийнхүү үйлдвэрлэсэн гар ариутгагчаа улсынхаа Эрүүл мэндийн яаманд үнэгүй нийлүүлэхээр болжээ.
Халдварт тахлын улмаас дэлхий нийтээр гар ариутгагч, амны хаалт зэрэг хамгаалах хэрэгслийн дутагдалд орж буй энэ үед АНУ-ын Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо шоронгийн хоригдлуудыг гар ариутгагч үйлдвэрлэх ажилд дайчилж эхэлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ