ОХУ-ын Элчин сайдын яам руу дохионы буугаар бууджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Элчин сайдын яам руу дохионы буугаар бууджээ

ОХУ-ын Элчин сайдын яам руу дохионы буугаар бууджээ

Украины радикал үзэлтнүүд Бямба гаригийн шөнө Киев хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна жагсчээ. Цагдаагийн өндөр хамгаалалтыг үл харгалзан жагсагчид Оросын Элчин сайдын яам руу дохионы буугаар буудсан нь дээвэр дээр нь унасан аж. Утаа гаргагч барьсан жагсагчид Элчин сайдын яам руу дайран орохоор сүрдүүлж, ОХУ-ын Төрийн далбааг урж байсан нь түгшүүртэй нөхцөл байдал үүсгэжээ.

Харьков дахь ОХУ-ын Консулын газарт гал тавьсан нь

Хэт үндсэрхэг үзэлтнүүд Украины нийслэл хотноо “Сайн дурынхны өдөр” гэх тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй байдлаа хамгаалагчдыг алдаршуулах баярын өдрийг тохиолдуулан жагссан аж. Гэхдээ энэ нь 2014 оны Майданы төрийн эргэлтийн дараа сайн дурын батальон байгуулагдсан үйл явдалтай холбоотой гэж ОХУ-ын тал үзжээ. Украин дахь ОХУ-ын дипломат төлөөлөгчдийн газрууд Майданы төрийн эргэлтээс хойш удаа дараа радикалуудын халдлагад өртөж байгаа аж. Тухайлбал, 2018 онд Украины зүүн хойд хэсгийн Харьков хот дахь ОХУ-ын Консулын газарт хэт үндсэрхэг үзэлтнүүд гал тавьжээ. Өмнө нь 2016 оны гуравдугаар сард Украины баруун хэсгийн Львов хотноо ОХУ-ын Консулын газар руу халдсан ба Киев дэх Элчин сайдын яам 24 цагийн дотор хоёр удаа халдлагад өртжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж