Тунис, Египет, Ливид дарангуйллыг унагаасан "Арабын хавар" хувьсгалын төгсгөлд Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг унагаахын төлөө Засгийн газрын эсрэг тэмцэл эхэлсэн юм. Жагсагчид 2011 оны гуравдугаар сарын 15-нд гудамжинд гарч жагссанаар бүтэн 10 жил үргэлжлэх цус асгаруулсан дайныг өдөөх юм чинээ хэн ч санаагүй биз. Өнгөрсөн хугацаанд Сирийн дайнд 384 мянган хүн амь үрэгдсэний 116 мянга гаруй нь энгийн иргэн байсныг Хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ. Дайн эхлэхээс өмнө сиричүүд ирээдүйдээ итгэлтэйгээр амьдарч байлаа. Хөршүүдтэй нь харьцуулахад газрын тосны томоохон олборлогч биш ч 10 жилийн өмнө газрын тосны үнэ дунджаар 110 ам.доллар байсны ачаар Сирийн эдийн засаг эрчимтэй өсч, иргэдийн амьжиргааны түвшин ч дээшилж байв. Сирийг баян тансаг орон гэж хэлэхээргүй боловч дайнаас өмнө ард иргэд нь амь амьжиргаагаа түүртэлгүй залгуулаад байдаг байсан. Харин одоо хаа сайгүй бөмбөгдөлтөд өртөж нурсан барилга байшингууд, шаналал зовлонд цөхөрсөн ард иргэдийн дүр төрх нүдэнд тусна. Дайны улмаас Сирийн 21 сая хүний тал хувь буюу 11 сая гаруй нь орон гэргүй болж дүрвэжээ.
Дайн эхлэхээс өмнө Сирийн ДНБ 70 гаруй тэрбум ам.доллар байсан бол одоо 24.7 тэрбум болтлоо буурчээ. Дайны өмнө Сири улс өдөрт 400 мянган баррель газрын тос олборлон, 40 гаруй сая ам.долларын орлого олж байв. Энэ нь жилдээ 10 гаруй тэрбум ам.доллар гэсэн үг. Гэтэл одоо Сирийн эдийн засаг, дэд бүтэц бүхэлдээ сүйрчээ. НҮБ-аас мэдээлснээр Сирид 2011 оноос хойш 400 тэрбум ам.долларын өртөг бүхий барилга, байгууламж сүйдсэн байна. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууламжийг тал нь, таван сургууль тутмын хоёр нь ашиглах боломжгүй болж, сүйрснийг НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгджээ. Үйлдвэрийн барилга байгууламжуудын 90 хувь, орон сууцны барилгуудын тал хувь нь эвдрэн сүйрчээ. Сири орны баялаг түүх манай эриний өмнөх 4000 жилийн өмнөөс эхтэй. Нийслэл Дамаск хот гэхэд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний хотуудын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн туурь, барилгууд олон байв. Гэсэн ч олонх нь дайны үеэр сүйдсэн.
Дайны хажуугаар “Исламын улс” зэвсэгт бүлэглэл Сири, Иракийн суларсан байдлыг нь далимдуулан 2014 онд газар нутгийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоон, иргэдийн эсрэг харгислал явуулсан. “Исламын улс” бүлэглэл гадаадын иргэдийг барьцаалан мөнгө нэхэж, хохирогчдыг олны өмнө цаазлах, охид бүсгүйчүүдийг хулгайлан боолчлох зэрэг хэрээс хэтэрсэн үйлдлийг өдөөж байв. Тус бүлэглэлийн эсрэг АНУ, ОХУ тэргүүтэй их гүрнүүд цохилт өгч тэмцсэнээр 2019 оны нэгдүгээр сард Исламын улс бүлэглэлийг ялсныг Дональд Трамп мэдэгдсэн юм. АНУ нь Сирийн Засгийн газрын эсрэг тэмцэгч босогчдын бүлгүүдийг дэмжин дайнд хөндлөнгөөс оролцож байгаад өнгөрсөн оны сүүлээр 2000 цэргээ эргүүлэн татах шийдвэр гаргасан. Гэсэн ч АНУ-ын 200 орчим тооны цэргүүд Сирийн зүүн хойд хэсгийн курдууд байрладаг бүсэд байршсан хэвээр байна. Израйль улсаас Хезболлах бүлэглэл болон Ираны цэргийн байршлуудад цохилт өгөх нэрийдлээр Сирид тогтмол агаарын цохилт өгдөг.
Өдгөө ОХУ, Иран, Ливаны Хезболлах бүлэглэлийн дэмжлэгтэй Башар аль-Ассадын Засгийн газар газар нутгийнхаа 70 хувьд хяналтаа эргэн тогтоогоод байна. Гэтэл хөрш Турк улсаас Сирийн зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжин, хил залгаа Идлиб мужид цэргээ оруулжээ. Оросын агаарын хүчнээр дэмжүүлсэн Сирийн Засгийн газар Идлиб дэх Туркийн армид цохилт өгсний улмаас тус улсын 34 цэргийн алба хаагч амь үрэгдсэн юм. Үүний улмаас хоёр орны хооронд зөрчил үүссэн билээ. Харин Сирид гал зогсоох хэлэлцээр энэ гуравдугаар сарын эхээр хэрэгжиж эхэлснээр Турк, ОХУ-ын цэргүүд хамтарсан эргүүлийг Идлиб мужид хийж эхэлсэн аж. Хоёр орны хамтарсан цэргийн эргүүл нь бэлгэдлийн чанартай гэж ажиглагчид үзэж байна. Тус мужид өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш зэвсэгт мөргөлдөөн, халдлагын улмаас 500 орчим хүн амь үрэгдэж, сая шахам хүн орон гэрээ орхин дүрвэжээ.
amar 2020-03-16 202.55.188.82
Манай дарваан тухайн үед Асадыг а******н дарангуйлагч. исламын хэт даврагчдыг эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгчид гэж америк ахынхаа үгийг дамжуулж байсан
Зочин 2020-03-16 66.181.176.40
Яс юман дээрээ бол Ардчилал гэж ийм л юмыг хэлээд байгаа юм билээ!! Ардчилсан хувьсгал, Арабын хавар эхэллээ!! гэж хеерегдеж эхлvvлээд зэв сэг менгеер хангаад эхэлсэн нь ийм гамшиг авчирсан!! Манай Улайрсан Ардчилагчид ч ийм болгохоо тоохгvй болцон гэдгийг бид мэдэж байх хэрэгтэй болсон цаг!!
Зочин 2020-03-16 203.91.115.52
даны хар сүүдэр холуур л баыгаасай
Дайны хар сүүдэр холуур л байгаасай даа
Зочин 2020-03-16 146.115.163.21
Хаха АНУ ISIS тай байлдлаа юу.
Зочин 2020-03-16 103.26.195.197
Нөгөө сайхан ардчилал нэрээр АНУ нь ISIS тэй хамтран Сирид геноцид явуулсан ш дээ. Ирак, Афганистан, Сири гээд л. Ардчилал нэрийн доор.
зочин 2020-03-16 202.9.46.199
Турк, Европыг дүрвэгсэдээр дүүргэх гэсэн Путиний хорон ажиллагаа .
Монголхүү 2020-03-16 150.129.141.247
Дотоодын зөрчил ихэсмэгц гадны нөлөө хүчээ авч, эх орноо биш, өөрсдийн амин хувиа бодогсод олшрохоор ийм л болдог юм байна. Бид ч алсын хараатай байхгүй бол гадны үймүүлэгч дайснуудын хоол болно. Монголчууд минь эв найртай байж, мөнгөний төлөө биш, эх орноо хөгжүүлэхийн төлөө амьдарч, авилгачид, луйварчидыг гишгэх газаргүй болгоцгооё!!!
Зочин 2020-03-16 66.181.186.81
Хаана л ах дүүсийнхээ цусыг цурсгасан дайн болно ард нь өнөөх л орос америк хоёр.
Зочин 2020-03-16 176.63.29.17
Энэ ёстой зовсон улс нэг байнаа хөөрхий. Улсаа ийм ч болгох гэж дээ. Нийтийн үйлийн үр гэж айхтар даа. Монголчууд бид хоорондоо эвтэй байж, амны алдас бага хийж, дарга нар нь холын ухаантай шунал багатай байвал энэ сайхан нутаг усандаа дураар тарвалзаж тусгаар тогтнолоо мөнхөд хамгаална даа
Зочин 2020-03-16 202.126.88.48
Бадарчин явсан газар балантай гэдэг Америк бгаа газар сүйрэл үхэл баЙх юмдаа
Сэхээр 2020-03-16 59.153.113.99
Стратегийн ач холбогдолтой байршил,улс орнуудын ашиг сонирхол,лалын шашны дайсагнасан хоёр урсгал,эрх ашгаа бодсон жижиг бүлэглэлүүдийн тэмцэл энэ тусгаар тогтносон улсаар тоглож сүйрүүллээ!!! Энэ бол бидэнд өгч байгаа том сургамж!! Одооноос энэ элдэв хэрэгтэй хэрэггүй шашныг хориглохоос эхэлж бид ажлаа хийх нь амин чухал асуудал болсныг төрд ажиллаж буй нохдууд иэддэг болов уу!! Аюул дэргэд иржээ!!'
Мэдэхгүй зүйлдээ санаагаа битгий чилээ 2020-03-16 202.21.108.204
Геополитик гэж ийм зүйл байдаг юм. Үгийнхээ утгыг мэдэхгүй, юу болохыг ойлгохгүй бол энд сэтгэгдэл бичиж, бүр харамсах шаардлага ч байхгүй. Хэрэв хэн нэгэнд бурууг өгөх бол дэлхий дээр ганцхан хэт их гүрэн байгаа нь АНУ. Түүний дараа Их Британи, Франц, Орос, Хятад, Герман зэрэг хэдхээн улс орон геополитик явуулах боломжтой байдаг. Хэн нэгэн бурууг үүрэх бол тэд л байх ёстой. НҮБ ОУХ-ы субъект хүртэл эдгээр улсуудын геополитикийг зохицуулж чадахгүй. Жишээ нь бидний харж байгаа Сири байна.
Зочин 2020-03-16 202.126.89.209
Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж.Ассад энэ хүртэл буулт хийх, найрамдах, гал зогсоох хэлэлцээр,уян хатан бодлого маш муу явуулсан.Шашин нь ч хэт туйлширсан хүний төлөө биш тэнэгүүдийн шашин.Алалцаад том гүрнүүдийн тоглоом ,зэвсэгээ турших талбар болсон.Энэ бүс нутаг сул дорой хямралтай нефть хямд байх нь том гүрнүүдэд ашигтай.
Лхагва 2020-03-16 202.9.46.234
Америкуудын өдөөсөн энэ олон дайнууд дэлхий ертөнцийг танирдахын аргагүй болгож байна.
РАВДАН 2020-03-16 66.181.161.75
АРАБЫН АРСЛАН АССАДЫН АЛДАР БАДРАГ.
Зочин 2020-03-16 202.9.40.82
хохь нь онгот хувьсгал хийснээс болж
Зочин 2020-03-16 192.82.77.102
Хүний тэнэглэлд хязгаар үгүй. Байгаль дэлхий хатуу ширүүнийг хүмүүс одоо нэг ухаарч байна. Дайн дажингаас илүү вирус маш олон хүний амь насыг эрсдэлд оруулж байна. Сирийн ард түмэн дайнаа зогсоож вирусын аюултай нэгдэж тэмцэхийг хүсэж байна.
Зочин 2020-03-16 192.82.77.175
Дайнаас зайлсхийж, ард түмнээ золиос болголгүй огцрох ёстой байсан юм Башар Асад
Зочин 2020-03-16 59.153.114.79
ТЭНЭГ МИНЬ ЭНЭ ЧИНЬ ШАШИН ХООРОНДЫН ДӨЙН ЯВААД БАЙНА ЮУН ОГЦРОХ ЮУН БУУЖ ӨГӨХ
mongolhvv 2020-03-16 103.57.93.193
bitgii tenegt malaa asad buuj ogson bol musilmanii ulsiinhan asadiin toron garsan shiit shashint 4 say alivattuud , 2.3 say zagailman shashint arabuud 3 say kurduud armenuudiig aimaglan ustgah baisan daa.odoo hen asadiin toloo ami nasaa vl haiharan teoristuudtai tulaldaj bna edgeer ard tvmenii tsereg ch dee..ted l asadiig hamgaalsaar oorsdoo enh taiban az jargaltai amidaran gej ami nasaa vl hairlan tulaldaj bna..