Шүүхээр энэ 7 хоногт дэнслэгдэх дуулиант хэргүүд | News.MN

Шүүхээр энэ 7 хоногт дэнслэгдэх дуулиант хэргүүд

Шүүхээр энэ 7 хоногт дэнслэгдэх дуулиант хэргүүд

Шүүхийн байгууллага өнөөдрөөс хэвийн ажиллаж байна. Тодруулбал, “Covid-19”-ийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл зарлахгүй байх, товлогдсон хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчид мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөсөн.  Тиймээс энэ долоо хоногт шүүхээр дэнслэгдэх дуулиант хэргүүдийг тоймлон хүргэе.


О.БОРГИЛД ТАВАН ЖИЛ, ГУРВАН САР ХОРИХ ЯЛ ОНООЛОО

НЭМЭЛТ:

Шүүхээс дөнгөж сая О.Боргилд ял оноолоо. Тодруулбал, О.Боргилд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болон таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар О.Боргилд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, гурван сарын хугацаагаар хорих ял болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг таван жил гурван сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

О.БОРГИЛЫГ ӨНӨӨДӨР ШҮҮЖ БАЙНА

“Мандала” хотхоны 13 давхрын цонхноос 22 настай Ц  унаж, амь насаа алдсан хэрэг өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард гарсан. Энэ хэрэгт түүний хамтран амьдрагч О.Боргилыг холбогдуулан шалгаж байгаа юм. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.03.16/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлжээ.

О.Боргилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнга зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна. Харин түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэжээ.

Б.БАТЗОРИГИЙН ХЭРГИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ШИЙДВЭРЛЭНЭ

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хэргийг шүүхээс ердийн журмаар шийдвэрлэхээр болжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авчээ.

Улмаар шүүхээс хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 17-ны 10.00 цагт товлосон байна. Мөн Б.Батзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэжээ.

Л.БЯМБАА ШҮҮГЧИЙН ХЭРГЭЭР ШШГЕГ-ЫН АЖИЛТНУУДЫГ МАРГААШ ШҮҮНЭ

ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байсан шүүгч эмэгтэй өөрийгөө хорлож, амь насаа алдсан хэрэг өнгөрөгч 2019 оны хоёрдугаар сард гарсан. Түүний амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.

Ш.МӨНГӨНШАГАЙ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ БОЛНО

Салхитын мөнгөний орд хэрэгт нэр холбогдсон Ш.Мөнгөншагай нарыг энэ долоо хоногт шүүхээр болжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнийг хээл хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 09.00 цагт товлогджээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шударгабай 2020-03-16 59.153.113.99

Батзориг буруугаа шударгаар хүлээсэн,хариуцлагаач үүрэхэд бэлэн гэсэн! Харин дал мөрийг нь алгадаж,өмнө хойно нь орж байж их хэмжээний зээл авсан луйварчид нь сайд,дарга болно ч гэх шиг,надад огт падгүй хэрэгч гэх шиг хар амиа бодогчдыг яах вэ!? Тэдэнтэй хариуцлага тооцох асуудал хаашаа явж байна вэ!!!

Avatar

Хосоо 2020-03-16 196.53.0.153

манай ажилд хоосон толготой, айхтар бялдууч, өөрийнхөөр нь бол мэдэхгүй, чадахгүй зүйл байхгүй, тэрийг чинь тэгдэг байхгү юу, энийг чинь ингэдэг байхгүй юу гэж ярьпаг нямсүрэн гэж нэг захирал албан тушаалтны зам тосож нүдэнд нь өртөхийг хичээдэг,
харин ажил мэргэжилдээ эүнэн дорой нэг гар бий. тэрнийг Боргилын оронд шоронд явуулчуул

Avatar

Yal bagadsan bn 2020-03-16 64.119.26.198

Alchaad teriigee nuuh gej tsonhoor shideed, uuruu usersen gej meduuleg ugsun geed ter uyeiin medeenuud deer garaad l baisan shd. Allagiin yal baga bn. 20-25 jil baih yostoi. Bayan ailiin huu yum chin shuugchdiig amaar ni gartal avilgadaad suuldee tensen bolood duusnaa ayagui bol

Avatar

Зочин 2020-03-16 66.181.161.37

manai erdenetiin orgil gej zaluu avgaitaigaa hereldeed onooh 5 dabharaas uurlaad usertsen chin mani huniig buten 2 jil mordond suulgaj bgaad daraan gemgui geed sulalsan da

Avatar

Зочин 2020-03-16 66.181.161.37

sogtuu huuhnuud iim l gai bolj bgaa yum da duuchin sarantuyagiin taliigaach duu bas avgai n sogtuu agsam taviad tagtnaas usreed mani hun zoltoi l shorond yavchaagui bas altanhuu hamt uuj bsan huuhen olon hongiin gun shartalt hordolongond orrod bas zoltoi shornd yavchaagui zaluusaa iimerhuu gai bolson emsuuudees hol bai

Avatar

Banhar ni 2020-03-16 174.231.7.242

Batzorig MAN balalchihlaa hoorhii

Avatar

Зочин 2020-03-16 202.179.24.195

сэтгэцийн өөрчлөлттэй хүн байсан юм биш үү? хайран залууг баллаад хаячихлаа. догшин хүүхнүүд хүнд гай болно доо

Avatar

Шоронгийн овогрууууд 2020-03-16 64.119.25.128

Битгий шаааааа муу гичиййййй минь хүний амь насыг хохироосон муу лалрыыыыыыг бүх насаар нь шоронд хорих ял эдлүүлэх ёстой юм муу бандийг шоронд гөлөг болгох хэрэгтэй эмэгтэй хүнд бяр чадлаа гаргасан биздааааааа удахгүй банди болох болно дүлэхгүй баааааааадаг болно мэд ээ шичиййййййййй гичиййййй минь.

Avatar

Зочин 2020-03-16 103.11.192.34

ий яасан сүрхий агсарч байнаа. Чам шиг ийм хүмүүс өөрөө орон шоронгийн хаалга татаж, чиний хэлдгээр гөлөг болдог юмаа. Харнаа. Бодит байдал дээр юу болсныг нь мэдэхгүй байж

Avatar

Халхын Шоронд Тавтай Морил 2020-03-16 64.119.25.128

Бодит байдал дээр юу болсныг чи яаж мэдэж байгаа юм шичийййй минь чи цуг байж байгаад хамтарч алсан юм уу?ш****г муу алллллл минь чи энэ алуурчны найз юм тийймэээээ муууу я***н гичийййй минь удахгүй найз чинь Болорцэцэг гэдэг нэртэй болно Эмэгтэй хүнд Бяр Чадлаа Гаршасан Пиздаааааааг Монголын Шорон харуулах болнооооооооооо гичийййййй минь.

Avatar

лол 2020-03-16 196.53.0.153

чамайг өөрийг чинь тэр шоронд чинь хатааж ШОРОНЦЭЦЭГ болговол таарна? ам, хошного 2т чинь 2 б**в зэрэг чихэхээр чи ингэж дарвалзахаа болиноо.

2 1
Avatar

лол 2020-03-16 196.53.0.153

чамайг өөрийг чинь тэр шоронд чинь ШОРОНЦЭЦЭГ болговол таарна. ам, ошного 2т чинь 2 б**в зэрэг чихээд өгөхөөр чи яаж дарвалзахаа төсөөлөөд үз дээ.

1 1
Avatar

Зочин 2020-03-16 66.181.161.37

huuhnuud ugaasaa hereldeheeree uhne gej ailgana sogtohooroo bas uhne gej tenetdene erguu malnuud

Avatar

зочин 2020-03-16 202.131.243.186

хэдэн халтар мөнгөндөө аарахсан онгироо сагсуу юмнуудын нэг биз ямарч бсан хүн амины хэрэгт холбоотой нөхөр

Avatar

Зочин 2020-03-16 118.22.50.207

Бүхэл бүтэн хүний амь хөнөөчөөд 5 хан жил, Ар гэр нь мөнгөөр үхтэл нь зодсон бололтой.

Avatar

Зочин 2020-03-16 202.179.24.195

хүний мууд дуртай малаа, чи хэрэгт орох өдөр ирэх вий. Өөрөө цонхоор үсрээд үхсэн хүний төлөө хажууд нь байсан хүнийг яллаж болохгүй ш дээ. Хууль шүүх нүдтэй байх хэрэгтэй!!!!

Avatar

Зочин 2020-03-16 118.22.50.207

Хүний мууд дурлаад байсан юм байхгүй.Чи энэ Боргилийн найз нь уу хэн нь юм бэ чи?. Өөрөө үсэрж байхыг нь чи харсан юм уу?.
Угаасаа наад зэрлэг араатан чинь хүн зоддог байсан гэж байгаа биздээ. л***р чинь ганцаараа амтай юм шиг хуцаж өгч байх шивдээ. Багахан дарвалзаарай л***р минь. Чам мэтийн ийм хүний оронцогнууд амьдрал гай болно уу гэхээс тус болдоггүй юм.

Avatar

лол 2020-03-16 196.53.0.153

чи тэгээд түлхэж байгааг нь харсан юи уу, үхэрээ.

Avatar

Зочин 2020-03-16 118.22.50.207

АМРУУГАА ХЭДЭН ХАЛТАР ЦААС ЖИХҮҮЛЭЭД ГАХАЖ ҮХЛЭЭ ЧИ… ЧАМАЙГ ААВ НЬ ИНГЭЭД БИЧЭЭД БАЙ ГЭСЭН ҮҮ

0 1
Avatar

ЗОЧИН 2020-03-16 37.120.148.92

ШҮҮХ ХУРАЛ БОЛОХГҮЙ ДЭЭ БОЛОХГҮЙ. ХУРАЛ ХОЙШЛУУЛАХ АРГЫГ ӨМГӨӨЛӨГЧ ГЭГДЭХ ГАРУУД НЬ ЯАЖ ИЙГЭЭД Л ОЛНО Л ДОО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж