Пенелопа Крус Жонни Деппийг өмөөрчээ | News.MN

Пенелопа Крус Жонни Деппийг өмөөрчээ

Пенелопа Крус Жонни Деппийг өмөөрчээ

Алдарт жүжигчин Жонни Депп экс-эхнэр болох Эмбер Хердтэй шүүхдэлцээд завгүй явна. Түүнийг экс-эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр гомдол гаргаж, хувийн хамгаалалт авахыг хүсч, шүүхэд хандаад байгаа ажээ. Харин Жонни Депп удаан хугацаанд Эмбертэй уулзахаас зугтаж явсны эцэст, экс-эхнэрээ эргүүлэн шүүхэд өгчээ. Деппийн хэлж буйгаар, тэрбээр хэзээ ч эхнэртээ гар хүрч байгаагүй гэнэ.

Энэхүү үйл явдалтай холбоотойгоор Холливудын олон жүжигчин Жонни Деппийг өмөөрч эхэлжээ. Тухайлбал, Жонни Депптэй олон уран бүтээл дээр хамтран ажиллаж байсан Пенелопа Крус түүнийг өмөөрчээ. Тэрбээр хэлэхдээ "Жонни Депп бол жинхэнэ эр хүн. Тэр хэзээ ч бүдүүлэг авир гаргаж байгаагүй. Олон уран бүтээл дээр хамтран ажиллаж байхад Депп үргэлж намайг дэмжиж ирсэн. Миний хувьд Жонни Депп бол үргэлж сайн найз маань байж ирсэн. Түүний энэрэнгүй зан, авьяас, хошин шогийн мэдрэмж нь намайг гайхшруулдаг. Тэр бол миний мэдэх хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүсийн нэг" хэмээн хэлжээ.

Түүнээс гадна, жүжигчин Вайнона Райдер Жонни Деппийг мөн адил хамгаалж, үзэл бодлоо илэрхийлжээ. Ийнхүү холливудын одод Жонни Деппийг хамгаалснаар тэрбээр ял шийтгэлээс мултрах боломжтой болох юм.

Эх сурвалж: Cosmo 

А.АНИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oyunaj 2020-03-16 79.182.55.107

Iim zantai Er khun …..ekhnerteigee gantsaara baikhdaa Yu khiij, Khoorondoo ymar baidgiig
naiz nokhod n medekhgyi shuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж