Токио-Улаанбаатар нислэгээр монголчууд эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

Токио-Улаанбаатар нислэгээр монголчууд эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар нислэгээр монголчууд эх орондоо ирлээ

НЭМЭЛТ: 

Токио -Улаанбаатар чиглэлийн ОМ 502 дугаартай МИАТ компанийн онгоц "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардлаа. Нийтдээ 257 иргэн эх орондоо ирэхээр бүртгэлээ хийлгэн, онгоцонд суусан гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдсэн. МИАТ компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08.55 цагт “Чингис хаан”  буудлаас хөөрсөн бөгөөд иргэдээ аван Улаанбаатар хотноо газардаад байна. Иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг зэрэгт 14 хоногийн хугацаатай хязгаарлаж, хяналтад байлгана.

Турк улсад байгаа иргэдээ Лхагва гаригт авчирна

НЭМЭЛТ:

Улсын Онцгой комисс Улаанбаатар-Истанбулын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 06.30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10.00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11.40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй байна.

Москва-Берлин, Токио, Истанбул хотууд руу тус бүр нэг удаагийн нислэг гүйцэтгэх бөгөөд эдгээр нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлаж, холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцна. Олон улсын нислэгүүдийг түр зогсоосонтой холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй болоод байгаа гадаадын иргэдийг тухайн улсын Дипломат төлөөлөгчдийн газруудын албан ёсны хүсэлтийн дагуу дээрх нислэгүүдээр нэн түрүүнд тээвэрлэх бөгөөд гадаад улсад эмчилгээнд явах шаардлагатай, гадаад улсад оршин суудаг, суралцдаг Монгол Улсын иргэдийг мөн Улаанбаатараас тээвэрлэх юм.

Цаашид гадаад улсад зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд нэмэлт нислэг зохион байгуулах асуудлыг Улсын онцгой комисст танилцуулан шийдвэрлэх чиглэлээр ажиллах тул ард иргэдийг хүлээцтэй, тайван байж, ойр байрлах Монгол Улсын Элчин сайдын яам болон Консулын газруудад хандах, эсвэл Гадаад харилцааны яамны шуурхай утас /83042222, 83052222/-аар холбогдохыг зөвлөж байна.


НЭМЭЛТ: 

Япон улсын Токио хотоос өнөөдөр /2020.06.16/ 257 Монгол иргэн тусгай үүргийн нислэгээр зорчиж ирэхээр Наритагийн нисэх буудалд бүртгэлээ хийлгэж байна гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ. МИАТ компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08.55 цагт “Чингис хаан”  буудлаас хөөрсөн юм.

БНСУ-руу өчигдөр тусгай үүргийн онгоц хөөргөн, 244 Монгол иргэнийг татан авчирсан. Тус улсаас 500 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаснаас 244-ийг нь эхний ээлжийн нислэгээр авчирсан. Үлдсэн иргэдийг ойрын хугацаанд татан авчрах ажлыг зохион байгуулна гэдгийг мөн тодотголоо.

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор Европын орнууд шийдэмгий арга хэмжээнүүд авч эхэлжээ. Тухайлбал, Шенгений орнууд хоорондоо чөлөөтэй зорчдог байсан нь хориглолтод орж, зогссон байна. Олон улсын нислэг зогссон, Монгол Улс мөн тодорхой орнууд руу хийдэг олон улсын нислэгээ зогсоосноор Монгол иргэдийн визний асуудал хөндөгдөх болсон аж. Үүнд сандрах хэрэггүй, суугаа оронд нь байгаа Монгол Улсын Элчин сайдын яам холбогдох газруудтай ярилцаж, иргэдийнхээ визийг хөнгөвчлүүлэх зэрэг арга хэмжээг авч эхэлсэн тул тухайн газраа өөрийгөө халдвараас сэргийлэх арга хэмжээг сайн авах шаардлагатай аж.

БЕРЛИН, МОСКВАГААС ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР 231 ЗОРЧИГЧ ИРЛЭЭ

НЭМЭЛТ:

"Чингис хаан" нисэх буудалд тусгай үүргийн онгоц газардаад байна. Энэхүү нислэг нь  Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нислэг үйлдсэн тусгай үүргийн онгоц юм. Нийтдээ 231 зорчигч иржээ. Тэднээс 19-ийг нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд байршуулах юм байна.

Сануулахад, тусгай үүргийн нислэгээр эхний удаад ахмад настан, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд, жирэмсэн эх, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг авчирч буй юм. Өчигдөр БНСУ-аас 244 иргэн ирсэн бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төв, "Энх саран" сувилал, Цэргийн төв эмнэлэгт тус бүр тусгаарлан, хяналтад аваад байгаа.

Г.ХОРОЛ


МОСКВА, БЕРЛИН, ТОКИОД БУЙ ИРГЭДЭЭ ӨНӨӨДӨР АВЧИРНА

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.

Эхний ээлжинд өчигдөр /2020.03.15/ БНСУ-аас эмнэлгийн хяналтад байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай эхний 244 иргэнийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр эх оронд нь авчирсан.

Тэгвэл Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэг өнөөдөр /2020.03.16/ 02.50 цагт ОХУ-ын Москва хотоос хөөрсөн бөгөөд 08.20 цагт Улаанбаатарт газардана. Уг нислэгээр 231 монгол иргэн эх орондоо ирнэ.

Мөн Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт хийх хуваарь гарч, бэлтгэл ажлыг хангажээ.

Харин Улаанбаатар-Истанбулын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 06.30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10.00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11.40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй байна.

Москва-Берлин, Токио, Истанбул хотууд руу тус бүр нэг удаагийн нислэг гүйцэтгэх бөгөөд эдгээр нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлаж, холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцна. Олон улсын нислэгүүдийг түр зогсоосонтой холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй болоод байгаа гадаадын иргэдийг тухайн улсын Дипломат төлөөлөгчдийн газруудын албан ёсны хүсэлтийн дагуу дээрх нислэгүүдээр нэн түрүүнд тээвэрлэх бөгөөд гадаад улсад эмчилгээнд явах шаардлагатай, гадаад улсад оршин суудаг, суралцдаг Монгол Улсын иргэдийг мөн Улаанбаатараас тээвэрлэх юм.

Цаашид гадаад улсад зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд нэмэлт нислэг зохион байгуулах асуудлыг Улсын онцгой комисст танилцуулан шийдвэрлэх чиглэлээр ажиллах тул ард иргэдийг хүлээцтэй, тайван байж, ойр байрлах Монгол Улсын Элчин сайдын яам болон Консулын газруудад хандах, эсвэл Гадаад харилцааны яамны шуурхай утас /83042222, 83052222/-аар холбогдохыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж