“Чухал гурван тэмцээн цуцлагдсан нь сэтгэл түгшээж байна” | News.MN

“Чухал гурван тэмцээн цуцлагдсан нь сэтгэл түгшээж байна”

“Чухал гурван тэмцээн цуцлагдсан нь сэтгэл түгшээж байна”

“Чухал гурван тэмцээн цуцлагдсан нь сэтгэл түгшээж байна”

Хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяртай холбогдож, цөөн хором ярилцлаа.


Хүндийн өргөлтийн Дэлхийн цомын тэмцээн АНУ-д болж өндөрлөсөн. Тэмцээний сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Хүндийн өргөлтийн Дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Охайо мужийн Коламбус хотноо болж өндөрлөлөө. "Токио 2020" олимпийн эрхийн оноонд тун чухал нөлөөтэй уг тэмцээнд Монгол Улсын хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцлоо. Дэлхийн аваргын хошой хүрэл медальт М.Анхцэцэг огцом болон түлхэлттэй өргөлтөөр алт, мөнгө, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн. Харин Дэлхийн цомын аварга Э.Билэгсайхан тавдугаар байр эзэллээ.

-Дэлхийн цомын тэмцээн хэр өргөн цар хүрээтэй болов?

-Тус хотод болсон “Аrnold festival” наадамд бодибилдинг, пауэрлифтинг,  туялзуур сэлэм, хүндиин өргөлт гэсэн төрлөөр нийт 2800 орчим тамирчид оролцлоо. Харин олимпийн эрхийн оноо авах Дэлхийн цомын тэмцээнд 780 тамирчин өрсөлдсөн юм.

"Токио 2020" олимпийн эрхийн оноонд авахын тулд одоо хэдэн тэмцээнд орох ёстой вэ?

-ОУХМ М.Анхцэцэг энэ тэмцээндээ амжилттай оролцлоо. Бидний хувьд баярлаж догдлохоос илүүтэй хариуцлагатай цаг үе ирээд байна. Олимпийн эрх авахын тулд гурван циклд нийт зургаагаас дээш тэмцээнд оролцсон байх ёстой.

Харамсалтай нь, дэлхий нийтийг хамарсан аюулт тахал өвчнөөс болоод хамгийн чухал гурван тэмцээн цуцлагдаад байгаа нь сэтгэл түгшээж байна. Эдгээр тэмцээн нь олимпийн хамгийн өндөр оноо олгох тэмцээн бөгөөд заавал оролцох шаардлагатай. Гэвч одоогоор хэзээ зохион байгуулагдах нь тодорхойгүй, хойшилчихлоо.

ОУХМ М.Анхцэцэг өнгөрсөн  2018 онд ээж болсон ч гурван сарын дараа их спортдоо эргэн ирсэн. Тамирчин хүний хувьд хэр их тэсвэр тэвчээрийг даван гарсан бол?

-Сая Анхаа маань зургаан кг орчим жин хасч, тэмцээнд оролцлоо. Нэлээд ядарсан. Гэхдээ олимпийнхоо оноог ямар ч байсан нэмж авсан. Мэдээж ээж болох амаргүй даваа. Гэхдээ л энэ бүхнийг даваад зорилгынхоо төлөө тэмцэж яваа шавийн минь зорилго, хүсэл мөрөөдөл нь бүгд биелнэ гэж бодож байна. Бэлтгэлээ өдөр тутам хииж байгаа.

-Цар тахлын улмаас гадаад улсад яваа Монголын тамирчид хүнд байдалд орж эхэлсэн гэж дуулсан.  Та бүхэн хэзээ эх орондоо ирэх вэ?

-Аюулт тахал өвчнөөс болоод Турк улсад Монголын хүндийн өргөлтийн үндэсний шигшээ баг, бокс болон чөлөөт бөхийн шигшээ багийн 30 орчим тамирчин дасгалжуулагч нар хөл хорионд ороод байна. Гэсэн ч бэлтгэлээ таслахгүйн тулд чадах ядахаараа л бэлтгэлээ хииж байна даа. Маргааш буюу гуравдугаар сарын 17-нд тусгай үүргийн онгоц ирнэ гэж дуулсан.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-03-16 103.26.195.7

Юун ганц нэг тэмцээн хойшлох, олимп ч бараг болохооргүй болчихож байгаа юм биш үү, болохгүй олимп яриад л хэрэгтэй хэрэггүй тэмцээн хэсээд явах юм, даан ялангуяа чөлөөтийн шалны алчуурууд хамгийн муу, ямар ч амжилтгүй, улам уруудаад байх юм, тэгсэн мөртлөө тэмцээн бүрт явж шал арчина, яасан бэлэн зэхсэн элбэг мөнгө цаас байдаг юм бэ

Avatar

Zochin 2020-03-16 103.26.194.171

Ta bugddee amjilt husie

Avatar

ЭНХЭЭ 2020-03-16 202.21.111.82

НУЛЬ ДОПИНГ ШҮҮДЭЭ.

Avatar

Mongolchuud 2020-03-16 192.82.75.212

Tahal garchaad bhad Ankhtsetseg Khosbayar 2 sonin bish bnaa. Tsagaa olj dongod hugshuun.Ene haana yvaan delhii deer bhgui umuu kk

Avatar

Mongol 2020-03-16 192.82.75.212

Anhtsetseg odoo amjilt uzuuleh nas ni ungursuun,

Avatar

Зочин 2020-03-16 192.82.77.21

tahal garchaad bhad yu temtseen beeee

Avatar

Махан толгой 2020-03-16 192.82.67.245

Энэ эргүү махан толгой Анхцэцэг сайхан материалтай хүүхдийг багад нь буруу бэлтгэл хийлгүүлээд нурууг нь бэртээчихсэн юм билээдээ Тэгээд Анхцэцэг маань хамгийн дээд лимитдээ одоо бол тулчихаад байгаа Тэр нь дэлхийн аваргаас хүрэл авах хэмжээний жин өргөх Гэтэл олимпод тийм жин өргөөд 7-6 байранд л ордог.

Avatar

ЧД иргэн 2020-03-16 202.179.25.236

Тэмцээнийг ч яахав, дараа нь нөхөөд оролцож болно. Харин эрүүл мэнд амь наснаас илүү чухал тэмцээн гэж байна ууу. Хүндийн өргөлтийн "хүнд гар" байна даа. ..

Avatar

Зочин 2020-03-16 202.131.243.186

ОУХМ М.АНХЦЭЦЭГТЭЭ ӨНДӨР ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Avatar

Зочин 2020-03-16 64.119.17.254

Setgel tugshih yum aa olj deee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж