“Чухал гурван тэмцээн цуцлагдсан нь сэтгэл түгшээж байна”

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

“Чухал гурван тэмцээн цуцлагдсан нь сэтгэл түгшээж байна”

“Чухал гурван тэмцээн цуцлагдсан нь сэтгэл түгшээж байна”

Хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяртай холбогдож, цөөн хором ярилцлаа.


Хүндийн өргөлтийн Дэлхийн цомын тэмцээн АНУ-д болж өндөрлөсөн. Тэмцээний сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Хүндийн өргөлтийн Дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Охайо мужийн Коламбус хотноо болж өндөрлөлөө. "Токио 2020" олимпийн эрхийн оноонд тун чухал нөлөөтэй уг тэмцээнд Монгол Улсын хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцлоо. Дэлхийн аваргын хошой хүрэл медальт М.Анхцэцэг огцом болон түлхэлттэй өргөлтөөр алт, мөнгө, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн. Харин Дэлхийн цомын аварга Э.Билэгсайхан тавдугаар байр эзэллээ.

-Дэлхийн цомын тэмцээн хэр өргөн цар хүрээтэй болов?

-Тус хотод болсон “Аrnold festival” наадамд бодибилдинг, пауэрлифтинг,  туялзуур сэлэм, хүндиин өргөлт гэсэн төрлөөр нийт 2800 орчим тамирчид оролцлоо. Харин олимпийн эрхийн оноо авах Дэлхийн цомын тэмцээнд 780 тамирчин өрсөлдсөн юм.

"Токио 2020" олимпийн эрхийн оноонд авахын тулд одоо хэдэн тэмцээнд орох ёстой вэ?

-ОУХМ М.Анхцэцэг энэ тэмцээндээ амжилттай оролцлоо. Бидний хувьд баярлаж догдлохоос илүүтэй хариуцлагатай цаг үе ирээд байна. Олимпийн эрх авахын тулд гурван циклд нийт зургаагаас дээш тэмцээнд оролцсон байх ёстой.

Харамсалтай нь, дэлхий нийтийг хамарсан аюулт тахал өвчнөөс болоод хамгийн чухал гурван тэмцээн цуцлагдаад байгаа нь сэтгэл түгшээж байна. Эдгээр тэмцээн нь олимпийн хамгийн өндөр оноо олгох тэмцээн бөгөөд заавал оролцох шаардлагатай. Гэвч одоогоор хэзээ зохион байгуулагдах нь тодорхойгүй, хойшилчихлоо.

ОУХМ М.Анхцэцэг өнгөрсөн  2018 онд ээж болсон ч гурван сарын дараа их спортдоо эргэн ирсэн. Тамирчин хүний хувьд хэр их тэсвэр тэвчээрийг даван гарсан бол?

-Сая Анхаа маань зургаан кг орчим жин хасч, тэмцээнд оролцлоо. Нэлээд ядарсан. Гэхдээ олимпийнхоо оноог ямар ч байсан нэмж авсан. Мэдээж ээж болох амаргүй даваа. Гэхдээ л энэ бүхнийг даваад зорилгынхоо төлөө тэмцэж яваа шавийн минь зорилго, хүсэл мөрөөдөл нь бүгд биелнэ гэж бодож байна. Бэлтгэлээ өдөр тутам хииж байгаа.

-Цар тахлын улмаас гадаад улсад яваа Монголын тамирчид хүнд байдалд орж эхэлсэн гэж дуулсан.  Та бүхэн хэзээ эх орондоо ирэх вэ?

-Аюулт тахал өвчнөөс болоод Турк улсад Монголын хүндийн өргөлтийн үндэсний шигшээ баг, бокс болон чөлөөт бөхийн шигшээ багийн 30 орчим тамирчин дасгалжуулагч нар хөл хорионд ороод байна. Гэсэн ч бэлтгэлээ таслахгүйн тулд чадах ядахаараа л бэлтгэлээ хииж байна даа. Маргааш буюу гуравдугаар сарын 17-нд тусгай үүргийн онгоц ирнэ гэж дуулсан.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж