Долоо хоногийн өрнийн зурхай /2020.III.16-2020.III.22/ | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.III.16-2020.III.22/

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.III.16-2020.III.22/

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.III.16-2020.III.22/

NEWS агентлаг гуравдугаар сарын 16-22 хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.


Хонь

Шинэ долоо хоногт таны амьдралын хэв маяг сарны нөлөөгөөр маш их эрч хүчтэй эхэлнэ. Хэзээ хэзээнээс илүү мэдрэмжтэй байх боловч сайнтай газар муу нь байдгийн жамаар илүү сэтгэл хөдлөлтэй байж болзошгүй.

Ажил дээрээ ч юм уу, эсвэл хаа нэгтээ хэн нэгний хэлсэн таагүй сэтгэгдлээс болж бага зэрэг гомдон бүхнээс завсарлага авахыг хүсч магадгүй. Тиймээс долоо хоногийнхоо төлөвлөгөөг жаахан танаад өөрийгөө ядраахгүй байх нь сайн. Юу ч болж байсан сэтгэл хөдлөлөө барьж, шийдвэр гаргахаасаа өмнө тайвшрах хэрэгтэй гэдгийг үргэлж санаарай.

Долоо хоногийн дундуур сэтгэл санаа харьцангуй хөнгөрнө. Иймд ухаан бодлоо цэлмэг байлгаж, бусдыг сонсон ажил, амьдралынхаа төлөвлөгөөг зөв зохицуулаарай. Хэрвээ тэгж чадвал та зорьсон зорилгодоо яг, таг бөгөөд бодсоноосоо ч хурдан хүрэх боломж нээгднэ.

Амралтын өдрүүдээр ажлаасаа зай барьж, бясалгал хийн өөртөө цаг гаргах хэрэгтэй. Түүнчлэн таны дотоод амар амгалан гайхалтай санаа төрүүлэхэд асар их ач тустай гэдгийг бүү мартаарай.

Үхэр

Долоо хоногийн эхлэлд хэн нэгнийг хайрлах сэтгэл зүрхэнд чинь дүүрээд, бүр хальж асгарч ч магадгүй. Учир нь шинэ долоо хоногийн сар таны хайр дурлалын амьдралд асар их мэдрэмжийг бэлэглэнэ. Тэр бүх мэдрэмж бага зэрэг хэцүү санагдаж болзошгүй ч шантарч байсан бүх хэцүү бодлоос тань чөлөөлөх болно. Гэхдээ тэглээ гээд яарах хэрэггүй л болов уу. Учир нь сарны байрлал өөрчлөгдөх үед хайрлаж дурласан нэгэн тань өмнөх шигээ санагдахаа больж магадгүй юм.

Нар, бархасбадь гаригийн нөлөөлөл долоо хоногийн дунд үед танд найзтайгаа хамт аялах завшаан болж магадгүй. Тэрхүү аялал нь жижиг ч бай, том ч бай таны хувьд хайрцагнаас гарахад тань тус болж, эерэг цэнэгээр дүүрэн үлдээх болно.

Харин амралтын өдрүүдээр таны нийгмийн идэвх танд тийм ч их цаг зав гаргахгүй байж магад. Хэдий тийм ч энэ үеэр таны оролцсон урлаг, соёлын үйл ажиллагаа болон болзоо танд гайхалтай дурсамж үлдээнэ. Учир нь таны уулзсан хүн танд маш том урам зориг бэлэглэнэ.

Ихэр

Шинэхэн сар таны амьдралд нөлөөлснөөр долоо хоног адал явдалтайхан эхэлнэ. Ялангуяа гэр бүлийн амьдрал гэнэтхэн л адал явдлаар дүүрч таныг гайхшируулна.

Энэ л үеийг ашиглаад бүх зүйлийг цэгцэнд нь оруулж авах хэрэгтэй. Заримдаа ширүүхэн маргаан дэгдэж ч болзошгүй тул та өөрийгөө болон сэтгэл санаагаа сайтар бэлдэж, гэр бүлийнхэнтэйгээ аль болох их цагийг өнгөрөөгөөрэй. Сэтгэл санаагаа чадахаараа барьж, хожим харамсах зүйл хийхээс сэргийлэхийг зөвлөж байна. Үүний тулд ямар нэг шийдвэр гаргахын өмнө тайвшрах хэрэгтэй гэдгийг санаарай.

Долоо хоногийн дунд үед нар болон бархасбадь гаригийн нөлөөллөөр эхлүүлсэн ажлаа дуусгах урам зориг ихэснэ. Амьдралын асуудал ч бай, ажил хэрэг ч бай хамтын ажиллагаа хамгийн чухал шүү.

Долоо хоногийн сүүл үе гайхалтай өнгөрнө. Ирээдүйд хэрхэх талаар оновчтой төлөвлөгөө гаргаснаар амжилтад хүрэх тун ойрхон байна.

Мэлхий

Аливаа зүйлсийг хэтрүүлэн хүлээж авах хэрэггүй. Учир нь сарны нөлөө ялангуяа долоо хоногийн эхээр таны ярих, сэтгэх чадварыг чинь нэмэгдүүлснээр аливааг хэтрүүлэн бодох гээд байх эрсдэл учирч байна.

Тиймээс өөрийгөө болон бусдыг хэт их анхаарч, чагнах гэсний хэрэггүй. Оронд нь хийх зүйлсээ зөв газарт нь зөв цагт хийж гүйцэтгээд, олныг даган болж буй үйл явдлуудыг болдгоор нь болгоод өнгөрөөсөн нь дээр. Хичээл зүтгэл сайн байхын хэрээр бага зүйл алддаг гэдгийг үргэлж санаарай. Учир нь энэ долоо хоногт “багыг алдах” гэдэг үг нь зөвхөн багыг алдах төдийгүй “том амжилтад хүрэх” гэх утга илэрхийлж буй.

Бусдыг ойлгох онцгой чадвар тань багийн ажиллагаанд сайнаар нөлөөлж, ганцаараа ажилласнаас хавьгүй илүү амжилтыг авч ирэх бололтой. Мөн хайрттайгаа харилцах харилцаа сайжрах бөгөөд ялангуяа долоо хоногийн сүүлээр та хоёрын нандин харилцаа улам бүр гүнзгийрэх болно.

Мөн сугар гаригийн хөдөлгөөн таны нийгмийн амьдралд гайхалтай нөлөөлнө хэмээн зурхайд буужээ.

Арслан

Долоо хоног сарны нөлөөллөөр гайхалтай их эрч хүчтэй эхэлнэ. Учир нь долоо хоногийн эхээр түрийвчэнд тань цугларсан мөнгө хэрхэн зарцуулагдах аргаа өөрөө танд хэлж өгөх нь.

Хүсч мөрөөдөж буй зүйлс тань таныг хэн нэгэнтэй улам хүчтэй холбож, эерэг мэдрэмжүүдийг бэлэглэх бололтой. Тэр хэн нэгэн нь хэн гэдгийг та өөрөө мэдэж байгаа бол түүнтэйгээ аль болох их цагийг өнгөрүүлэх нь таны сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө. Боломж гарвал хамтдаа гадуур хоолох ч бас сайхан шүү дээ.

Шинэ долоо хоног шинэ санаагаар дүүрэн өнгөрнө. Гэхдээ тэр санаануудыг ганцаар хэрэгжүүлэх гэж яарах хэрэггүй. Туршлагатай нэгэнтэй хамтрах нь таныг гайхалтай амжилтад хүргэх нь дамжиггүй. Хэдий тийм ч амралтын өдрөөр ажиллах гэсний хэрэггүй. Бүр болохгүй бол ажлаа хойшлуулаад сайн амраад авах хэрэгтэй шүү.

Охин

Сарны нөлөөгөөр шинэ долоо хоногт таны сэтгэл хөдлөл ихэсч, тогтвортой шийдвэр гаргахад бэрх байх нь. Тэрхүү их савлагаатай сэтгэл хөдлөл таны хайр дурлалд их нөлөөлж, зарим үед хивсэн доогуур шургачихмаар санагдах вий. Зарим нэг ичгэвтэр зүйлсийн талаар хэлэлцэх хэрэг гарвал зөөлөн, мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Биеэ барихгүй бол бүх зүйл улам дордох аюултай.

“Чалчаа” буд гариг таны амьдралд ихээр нөлөөлөх бололтой. Гэхдээ санаа зоволтгүй. Бүх зүйл эргээд хэвэндээ орно. Өөрийгөө сайтар анхаарч, буд гариг эргээд тойрог замаараа холдон одтол жаахан хичээгээрэй.

Бүтээлч байдал, хайр дурлалын тал дээр анхааралтай хандаж, цагийг нь тохируулахыг хичээгээрэй. Ирэх өдрүүдэд хэн нэгэнтэй хамтарч ажиллаад, юунд хүрч чадахаа сайн анхаарах хэрэгтэй.

Хэн нэг хатуу самарт дурлачихсан явж байгаа бол тэр нэгэн таныг бодсоор яваа гэдэгт итгээрэй.

Жинлүүр

Долоо хоногийн эхэнд сарны нөлөөллөөр та сульдсан, эрч хүчгүй санагдаж магадгүй. Иймд ажлын цагийн хуваариа хөнгөвчлөх, эрт харьж амрах зэргээр өөрийгөө бүү ядраагаарай.

Цагийг өөртөө зарцуулж, алжаалаа тайлбал энэ долоо хоногийг төвөггүй давж чадна. Энэ долоо хоногт олон ажил овоорч магадгүй ба гол зүйлүүддээ л анхаарлаа төвлөрүүлээрэй.

Мөн гэртээ тавилгаа шинэчлэх, гэрээ дахин засч тохижуулах зэрэг ажил хийвэл амьдралын хэмнэлд сайнаар нөлөөлнө. Мөн гал тогоондоо бага зэрэг шинэчлэлт хийснээр таны зорьж буй эрүүл хооллолтод эерэгээр нөлөөлөх тул гэртээ цаг гаргаж, дасгал хөдөлгөөн хийж бясалгаарай.

Хилэнц

Долоо хоногийн эхэн үед мэдрэмтгий болон идэвхтэй байдал давхцаж буй мэт санагдна. Энэ нь сарны байрлал таны ордонд нөлөөлж буй явдал юм. Энэ үед бусдад амлалт өгөхдөө анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.

Найз нөхөдтэйгөө хүсэл сонирхлоосоо үүдэн маргаан үүсгэж болзошгүй. Үүнд та өөрийн зөв гэж бодсоноо бусдаас санаа зоволгүй хийж, санаа бодлоо дагах хэрэгтэй.

“Чалчаа” буд гариг таны амьдралд ихээр нөлөөлөх бололтой. Гэхдээ санаа зоволтгүй. Бүх зүйл эргээд хэвэндээ орно. Өөрийгөө сайтар анхаарч, буд гариг эргээд тойрог замаараа холдон одтол жаахан хичээгээрэй.

Бүтээлч байдал ихсэх тул юу хүссэнээ хийж эхлүүлбэл үр шимийг нь тун удалгүй хүртэж чадна.

Нум

Хэрэв өөрийгөө зөв зүйл хийж байгаа гэж бодож байвал анхаарлын төвд ороход зүгээр. Гэвч хэрвээ эргэлзэж байвал олны анхаарал өөр дээрээ татахаас эртхэн зайлсхийгээрэй. Энэ нь танд дэмий асуудал тарьж магадгүй. Хэрвээ элдэв асуудалтай тулгарвал ухаалаг байхыг хичээгээрэй.

Буд гаригийн нөлөөгөөр удаан үргэлжилсэн үл ойлголцол, хүлээлтүүд замхарна. Иймд ажил хэргээ цааш үргэлжлүүлж, төлөвлөгөөгөө дагахыг зөвлөж байна. Гэсэн хэдий ч зарим зүйл дээр болгоомжтой хандахыг зөвлөж байна. Учир нь буд гариг цаашдаа хаашаа хөдлөх нь тодорхойгүй байна.

Санхүүгийн байдал сайжирч, амралтын өдөр гэхэд тогтвортой болно. Учир нь ангараг, далай ван гаригийн өнцөг танд сайнаар нөлөөлнө.

Матар

Санчир, Ангараг гаригийн нөлөөгөөр энэ долоо хоногт матрын ордныхон дээр бүх хүний анхаарал төвлөрнө.

Долоо хоногийн эхээр үзэл бодлын өөр байдлаас үүдэн маргаанд оролцож болзошгүй. Иймд ажлын байран дээр хэн нэгэн танд шүүмжлэлтэй хандвал тайвнаар тунгааж, хэтрүүлэн бодох хэрэггүй. Хэдхэн өдрийн дараа та хоёр эвлэрч, тийм ч өөр бодолтой байгаагүй гэдгээ мэдэрч эхлэх болно.

Санхүүгийн байдал сайжирч, удаан хүлээлгэсэн төлбөрийн асуудлуудаасаа удахгүй сална. Мөн энэ долоо хоногт эрч хүч, энергиэ сэлбэхийн тулд бусадтай нийлж агаар салхинд гарах, ууланд авирах зэргээр спортлог өнгөрүүлэхийг зөвлөж байна.

Хумх

Өмнө үүссэн буруу ойлголцол, хүлээгдсэн асуудлууд энэ долоо хоногт шийдээ олно. Эрүүл мэнддээ анхаарч, биеэ энхрийлүүштэй. Массаж хийлгэх, бясалгал хийх зэргээр өөртөө цаг гаргаарай.

Санхүүгийн хувьд сайтар тооцоолж үрэхгүй бол өрөнд орж болзошгүй. Ажил дээрээ бодол санаагаа цэгцэлж, байдлыг эргэн гартаа авах хэрэгтэй.

Мөн энэ долоо хоногт хөрөнгө оруулалт хийх санал гарч ирвэл боломжийг ашиглаваас ирээдүйд их үр өгөөж өгнө.

Загас

Энэ долоо хоногт найз нөхөдтэйгөө уулзаж, сонирхолтой арга хэмжээнд оролцож цагийг зугаатай өнгөрөөнө.

Од эрхсийн нөлөөллөөр асуудлууддаа санаа зовох тань ихэсч магадгүй. Иймд бусдад шүүмжлэлтэй хандалгүй, нээлттэй сэтгэж, өөдрөг байснаар шийдэх арга замуудаа хялбар олно.

Амралтын өдрүүдээр эрч хүч нэмэгдэж бүтээлч байдал ихэснэ. Ганц бие загасны ордныхон амралтын өдрүүдэд уг эрч хүчээ романтик болзоонд зарцуулаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж