Оросын Большой театр энэ 2020 оны гуравдугаар сарын 10-15-нд Франц улсад аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байсан ч цуцаллаа.
Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор Францын Засгийн газар 1000-аас дээш хүн цугларах бүхий л арга хэмжээг цуцалсантай холбоотой хэмээн театрын хэвлэлийн төлөөлөгч Катерина Новикова хэлжээ.
"Энэ удаагийн аялан тоглолтын бүрэлдэхүүнд дуурийн дуучид, хоор, оркестрийн бүрэлдэхүүн багтсан байсан. Аялан тоглолт Парис болон Тулуз хотод товлогдсон байсан ч ийнхүү цуцлагдаа” хэмээн тэр хэлсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ