ОХУ аялал жуулчлалыг бодлогоор дэмжих орны жагсаалтаа өргөтгөнө | News.MN

ОХУ аялал жуулчлалыг бодлогоор дэмжих орны жагсаалтаа өргөтгөнө

ОХУ аялал жуулчлалыг бодлогоор дэмжих орны жагсаалтаа өргөтгөнө

ОХУ аялал жуулчлалыг бодлогоор дэмжих орны жагсаалтаа өргөтгөнө

Төрийн бодлогоор аялал жуулчлалыг дэмжиж, жуулчлалыг нь хөхиүлэн дэмжих орны жагсаалтаа өргөтгөнө хэмээн “Ростуризм”-ийн тэргүүн Зарина Догузова Москва хотноо нээгдсэн "Интурмаркет" олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэллээ.

ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн 2019 дөрөвдүгээр сард аялал жуулчлалын компаниуд зохих хэмжээний татаас өгсөн юм. Орос руу хийх жуулчлалыг нь хөхиүлэн дэмжих зорилгоор зорилтот хэдэн оронд үйл ажиллагаа явуулж байгаа туроператоруудад төрийн бодлогоор дэмжин ийнхүү татаас олгосон юм. Жагсаалтад 10 улс багтсан юм. Үүнд, Герман, Израиль, АНУ, Франц, Итали, Их Британи, Өмнөд Солонгос, Испани, Япон, Энэтхэг ажээ.

"Өнгөрсөн жилээс тодорхой улсаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор татаас өгч ажиллалаа. Харин сүүлийн хоёр сарын байдлаар нөхцөл байдал огцом өөрчлөгдлөө. Тиймээс бид жагсаалтаа эргэн харж, улс орны тоог нэмэгдүүлэх бодолтой байна. Татаас өгөх дүрэм журмаа ч эргэн харах болно” хэмээн Зарина Догузова хэллээ.

Энэ зорилгоор 2020-2022 онд төсвөөс 821,3 тэрбум рубль зарцуулахаар ОХУ-ын Засгийн газар төлөвлөсөн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-16 103.212.119.88

Зөв бичээч ээ!

Avatar

зочин 2020-03-16 203.91.115.50

за даа Орос улсад зочих ч бас л асуудалтай шүү хил гааль цагдаа нараас эхлээд ази монгол хүн гэхээр харьцаа нь ширүүсээд торгууль төлбөр нтр гээд гоочлоод эхэлнэ ер нь ч тэгээд ОХУ-д улаан талбай мөн хэдхэн музей үзэхээс өөр ямар жуулчин татах сонирхолтой зүйл байхгүй мөнгө үрсэн хэрэг болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж