Оросын агаарын тээврийн гол компани болох "Аэрофлот" олон улсын нислэгийн үнээ буулгаж байгаагаа мэдэгдлээ.
РИА Новости агентлагийн мэдээлснээр энэ хямдрал нь зорчигчийн урсгал ихтэй нислэгүүдэд хамаарах бөгөөд тийзний үнэ еврод шилжүүлэн үнэлснээр дунджаар 10 орчим хувиар хямдрах ажээ.
Гэхдээ хямдарсан үнэ зөвхөн энгийн ангиллын тийзэд хамаарах бөгөөд бизнес ангиллын тийзийн үнэ хямдрахгүй хэмээн "Аэрофлот" мэдээллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ