Ихэнх нутгаар өдөртөө дулаарна

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар өдөртөө дулаарна

Ихэнх нутгаар өдөртөө дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны гуравдугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, өдөртөө Хэнтэйн уулсаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Халх голын саваар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2-7 градус хүйтэн, бусад хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

2020 оны гуравдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Гуравдугаар сарын 17-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 17,19-нд зарим газраар, 18,20-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж