Нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.15-нд нийтлэгдсэн

Нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр /2020.03.15/ хуралдаж зарим захирамж гаргахаар боллоо. Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан "Хаалттай байсан хугацаанд ариутгал, халдваргүйжүүлэлтдээ бүрэн хамрагдсан аж ахуй нэгжүүд гуравдугаар сарын 16-ны өглөөнөөс эхлээд ажиллахын тулд шинэ захирамж гаргаж, гуравдугаар сарын 10-ны өдрөөс хаах шийдвэр гаргасан үйл ажиллагаа нь зогссон аж ахуй нэгжүүд маргаашнаас эхлээд үйл ажиллагаагаа эхлүүлнэ" гэлээ. Мөн тэрбээр хяналт, зохицуулалт дээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтнуудын ариутгал халдваргүйжүүлэлт, амны хаалт зэрэг дээр ямар нэг гачигдал үүсгэхгүй байхаар зохицуулах, нөөц бүрдүүлж зохион байгуулалт хийхийг анхаарууллаа. Нийслэлийн цагдаагийн газар баар, зарим үйлчилгээний газар ажиллахгүй байгаатай холбогдуулан ахуйн архидалт, гэр бүлийн орчинд архидалт, гэмт хэрэг гарах болзошгүй эрсдэл бий болгохгүй байх урьдчилан сэргийлэх ажлыг яаралтай хийх хэрэгтэй. Өчигдөр гэхэд архины хордлогын дуудлага нэмэгдэж байгаа учраас ахуйн архидалт нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр анхааруулга мэдээллээ сайн өгч, урьдчилан сэргийлэх ажлуудаа зөв зохистой зохион байгуулахыг санууллаа.

Цаашид аж ахуй нэгжүүдийн хувьд тодорхой хугацаатайгаар зарим нэг үйл ажиллагааг эхлүүлэх, боломжтой нөхцөл бүрдүүлсэн эсэхийг нь шалгаж, үйл ажиллагааг нь эхлүүлнэ.

Маргааш эхний ээлжинд гуравдугаар сарын 10-ны өдрийн захирамжаар үйл ажиллагаа нь зогссон аж ахуй нэгжүүд ажиллах юм.  Үйл ажиллагаа зогсоосон хугацаанд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ зэрэг нийт 4759 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Энэ хугацаанд нийт 4759 аж ахуйн нэгж, иргэний 153575 ам метр талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот руу орох, нийслэл хотоос гарах автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг маргаашнаас нээж, найман шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэх юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж